Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 04. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 10. Ангараг гараг. Чөлөөт эх одтой, зургаан цагаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Уул
Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.
Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Төмөр хулгана жилийн хаврын уур орох улирал 17 цаг 21 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
Цаг үе
Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болно
“Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газраас 2 дугаар сарын 9-ний өдөр Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгссөн бүрэлдэхүүний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь гадаад орны зэвсэгт хүчний сургалтын тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлоготой уялдуулах, гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн мэдлэг, туршлага, дадлагыг хөгжүүлэх, дэмжих, манлайллын клубүүдээр дамжуулан гаргасан санал санаачилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход чиглэжээ.
Чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, БНТУ, Их Британи, Япон улсад цэргийн академи, команд штабын сургууль, Дайны коллеж болон Жанжин штабын академи төгссөн бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно. Уулзалт хоёр үе шат шаттайгаар зохион байгуулагдах ба эхний арга хэмжээ энэ сард болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар танилцууллаа. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпораци танилцууллаа.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн байна. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Түүнчлэн уг байгууллага нь татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
Үзэл бодол2022/10/14
"МИАТ" ТӨХК-иас мэдэгдэл гаргалаа
-
Үзэл бодол2022/08/31
УИХ-ын ээлжит бус чуулганы хааж, УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг
-
Урлаг спорт2020/07/22
Э.Оюунболдод олгосон "Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвэ...
-
Цаг үе2020/12/21
Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдлаа
Сэтгэгдэл