Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...

Огноо:

,

Илүүдэл жин асуудал биш боллоо. Салбартаа хэзээний танил болсон “Tenger Bella Beauty” салон үйлчилгээний төрлөө өргөжүүлсээр зөвхөн гоо сайхан төдийгүй таны биеийн галбирт санаа тавьж эхэллээ. Илүүдэл жин амьдралыг чинь 8 жилээр богиносгоно гэдэг. Тэгвэл “Tenger Bella Beauty” салон олон жилийн хатуурсан өөх, целлюлитийг хайлуулах Ази бүсгүйчүүдийн дунд 10 гаруй жилийн туршилтаар батлагдсан Солонгос улсын шилдэг аппаратаар үйлчилж байна.


Та дасгал сургуулилт, хоолны дэглэм бархигүйгээр маш богино хугацаанд үр дүнтэйгээр илүүдэл жингээ хаяхыг хүсвэл “Tenger Bella Beauty” салоныг зориход болох юм. Дээрх аппарат нь эхний оролтоор шууд үр дүн гарч, гурван сар дасгал хийсэнтэй тэнцдэг аж. Түүнчлэн энэхүү аппаратаар үйлчлүүлснээр хуян шар ус тайлагдаж, эргэж таргалахгүй гэдгээрээ онцлог аж. Завгүй, стресстэй амьдралаасаа хором ч гэсэн тусгаарлагдаж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ бие организмаа сэргээж тав тухтай тансаг орчинд биеийнхээ бүхий л асуудлыг шийдээрэй.

Холбогдох утас: 8066-0000
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Тавдугаар сард хилийн боомтуудын амрах болон ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Монгол Улсын хилийн боомтуудын 2024 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Уншигч та бүхэн хилийн боомтуудын ажиллах болон түр хаах өдрийг дараах хуваариас харна уу гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хоёрдугаар хэсгийг гүйцэтгэнэ

Огноо:

,

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсгийг хийж гүйцэтгэнэ.

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг буюу алдвартын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч нарт бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 58 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 521 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж ажиллалаа.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 58 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ” болон “Алтай улиастайн эрчим хүчний систем ТӨХК”-дад шаардлага хүргүүлж ажилласан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох