Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны хоёрдугаар сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн адаг шарагчин үхэр сарын шинийн 19. Сумъяа гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.
Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд сайн нөхөртэй нөхөрлөнө хэмээжээ.
Цаг үе
Алга болсон 5 настай охиныг олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө
Цагдаагийн байгууллагад энэ сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн тус дүүргийн 21 дүгээр хорооны захиргаа, 74 дүгээр сургууль, 116 дугаар цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж, энэ сарын 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны төвөөс 4 км орчим зайд уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.
Цаг үе
Тэрэлж орчмын газрын 94 нүхэн жорлонг нураав
БОАЖ-ын Сайдын "Эрүүл- цэвэр орчин" бүрдүүлэх албан даалгаврын хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 94 нүхэн жорлонг буулган ажиллав.
Тус газарт нийт 189 нүхэн жорлон тоологдсон ба одоогоор 49 хувийн хэрэгжилттэй байна. Үлдсэн нүхэн жорлонг 4 сарын 1-ний дотор дуусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Цаг үе
Ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч байна
Өглөөний 08 цагийн ажиглалтын мэдээгээр Баянхонгор Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орж байгаа бол, Говийн аймгуудын нутгаар хүчтэй салхитай шороон шуурга шуурч байна.
Дээр дурдсан аймгуудын нутгаар орон шуурга аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч байгаа бол Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгийн нутгаар салхины хурд түр зуур 15-27 м/с хүрч хүчтэй салхины аюултай үзэгдэл ажиглагдаж байгааг ЦУОШГ-аас мэдээллээ.
Гуравдугаар сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрч, хүчтэй салхи, шороон шуургатай байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
-
Улстөр нийгэм2021/05/13
Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг хамгийн чанартайгаар барь...
-
Шударга мэдээ2021/11/10
Шууд: Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IV хуралдаан эхэллээ
-
Үзэл бодол2022/02/10
Г.Очбаяр: Нийслэл хүрээнээс өнөөг хүртэл хадгалсан 24 дурсгал бий
-
Улстөр нийгэм2023/02/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сири Улсын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийллээ
Сэтгэгдэл