Цаг үе
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчим, Тэс, Хараа, Ерөө голын хөндийгөөр 21-26 хэм, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 02-ноос 02 дугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
2, 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хараа, Ерөө, Туул, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 3-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Цаг үе
Авто замын зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ
Өнөөдөр буюу 2023 оны 12 сарын 07-ны өдөр А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн хатуу хучилттай авто замын халтиргаанд бодис цацаж, зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ.
Тэнгэр цэлмэг, зам даваа саадгүй, явган шуургатай байна гэж “Төв АЗЗА” ТӨХК-иас мэдээллээ.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ
Цаг үе
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв Мэс засал, гэмтлийн тасагтай болжээ



Цаг үе
Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-нд Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхилж, шороон шуурга шуурч гамшигт үзэгдэл болно.
Мөн Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсч, Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурах тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл