Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

Огноо:

,

- Шаардлага хангаагүй 69, хангалтгүй 67, хангалттай 25 нүүрс тээвэрлэгч байгууллага байна -

Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.

Энэ хүрээнд АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуй нэгжүүдийн 200 орчим төлөөллүүдтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж шалгалтанд хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага шалгагдсан байна.

Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.

  1. Автотээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
  2. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
  3. Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
  4. Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
  5. Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
  6. Автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
  7. Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
  8. Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.

Шалгалтын явцад зэрэглэл тогтооход 111 аж ахуйн нэгж шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн заалт бүхий албан шаардлагыг 25-90 оноогоор дүгнэгдсэн 148 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын дүн мэдээг олон нийтэд нээлттэй болгож, цахим хуудаст байршуулахаас гадна, “Тээврийн нэгдсэн систем”-ээс тавигдах шаардлага, дүн, оноог бүгд нээлттэй харах боломжтой гэдгийг энэ үеэр дуулгав. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.

Тээвэрлэгч аж ахуй нэгуүүдийн зүгээс “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдосоноор төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо сайжирч, ил тод болсон гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэхүү системээрээ дамжуулж жолооч нарын хариуцлагыг сайжруулах, тэднийг бүртгэлжүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх боломжтой гэдэгт нийт төлөөлөгчид санал нэгдэв. Ингэхдээ хариуцлагагүй, ажил хаядаг, давхар бүртгэлтэй, осол зөрчил гаргадаг, ёс зүйгүй, хэрэг зөрчилд холбогддог, согтууруулах ундаа хэрэглэдэг, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэг зөрчилд холбогддог жолооч нарыг “хар жагсаалт”-д оруулж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр нийт аж ахуй нэгжүүд хамтран ажиллахаар боллоо  гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо

Огноо:

,

Аялал жуулчлалын чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулсан БОАЖ-ын сайдын нэрэмжит тэтгэлгийн эздийг шалгарууллаа. Аялал жуулчлалын мэргэжлийг сонгон амжилттай суралцаж буй оюутнуудын нийгмийн идэвх, оролцоог дээшлүүлэх, авьяас, чадвар, хүсэл сонирхлыг урамшуулан дэмжих, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэх болон өндөр оноотой төгсөгчдийг тус мэргэжлээр элсүүлэх зорилгоор шилдэг 20 оюутанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлэг олгох юм.
 
- Шагналыг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу Дэлхийн аялал жуулчлалын өдөр гардуулна.
- Мөн 400 саяын тэтгэлэгт дадлагын уралдааныг Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна.
- Шилдэг дадлагажигч 2 оюутныг “Нью жуулчин турс” ХХК болон “Шинэ соёл тэлмэн” ХХК-с гадаад улсад аялах эрхийн бичгээр шагнах юм.
- Уг тэтгэлэг нь аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэж буй сургуульд амжилттай суралцаж буй шилдэг оюутан, өндөр оноотой шинэ элсэгч нарт дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ба суралцагчийн сургалтын төлбөрийн тодорхой хэсгийг мөнгөн хэлбэрээр санхүүжүүлэхэд буцалтгүй тусламж хэлбэрээр олгож байгаа юм гэж БОАЖЯ-аас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Ази, Европыг холбосон АН-4 чиглэлийн автотээврийн коридор нээгдлээ

Огноо:

,

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр есдүгээр сарын 22-нд эхэллээ. Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
 
Ингэснээр Хятад, Европын хооронд хийгдэж байгаа худалдааны эргэлтэд оролцох, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх, дундад азийн орнуудад монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх нэг чухал гарцыг нээж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны зургаадугаар сард БНХАУ-д айлчлахдаа 2011 онд байгуулсан Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг 12 жилийн дараа шинэчилэн батлуулсан.
 
Үүний үр дүнд Монгол Улс болон БНХАУ-д бүртгэлтэй тээврийн хэрэгслээр хоёр улсын нутгаар дамжин өнгөрөх, тогтмол бус зорчигч тээвэрлэлт болон байнгын бус ачаа тээвэрлэлтийг маршрут харгалзахгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа. Тодруулбал, 2011 оны хэлэлцээрт зөвхөн талуудын хэлэлцэн тохиролцсон маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалттай байсан бол монголын тээвэрчид БНХАУ-ын нутгаар дамжих, хятадын тээвэрлэгчид Монгол Улсын нутгаар дамжих тээвэрлэлт хийх нөхцөл бүрдүүлсэн явдал юм.
 
Сүүлийн жилүүдэд олон улсын тээврийн харилцаа өргөжиж байгаатай холбоотойгоор монголын тээвэрчид олон улсын ачаа тээвэрлэлтэд оролцох боломж бүрдсэн. Тухайлбал, 2017 онд Монгол Улс руу ТИР карнейн хүрээнд хийгдсэн тээврийн 1 хувийг монгол тээвэрлэгч нар гүйцэтгэж байсан бол энэ тоо 2021 онд 31 хувь болж нэмэгдсэн байна.Мөн Алтанбулаг боомтоор 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 8531 ачааны автомашин нэвтэрч ачаа тээвэрлэлт гүйцэтгэснээс 37 хувь Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байна.
 
Ташрамд дурдахад, Монгол Улс одоогийн байдлаар Орос, Хятад, Турк, Беларусь, Казахстан, Киргиз, Унгар, Словени, Украйн, Польш, Латви, Литва, БНАСАУ зэрэг 13 улстай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээртэй. Харилцан тээвэрлэлт хийх тохиролцоог Азербайжан, Болгар, Румын, Серби, Герман, Чех, Гүрж, Словак, Молдав зэрэг 9 улстай хийж, нийт 21 улстай тээвэрлэлт хийж байна гэж ЗТХЯ-аас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах "Ханжоу 2022" Азийн наадамд оролцож буй тамирчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын баг тамирчдаа төлөөлж усан спортын тамирчин Г.Майдар хамрагдаж санал бодлоо солилцов.
 
Уулзалтын үеэр ОУОХ-ны Томас Бах энэ удаагийн Азийн наадам өндөр зохион байгуулалттай болж буйг онцолж, Ази тивд спортын их баяр эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.
 
Манай тамирчин Г.Майдар улс орон бүрийн спортын хөгжил харьцангуй адилгүй байдаг, ОУОХ-ноос тухайн улсад хөгжиж буй спортын төрлүүдийг хэрхэн дэмжин ажилладаг тухай асуултыг дэвшүүлсэн юм.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах ОУОХ нь нийт орлогынхоо 90 хувийг эргэн спорт, олимпизмын төлөө зарцуулдаг. Үндэсний олимпын хороо, үндэсний спортын холбоодоор дамжуулан олон төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд энэхүү чиглэлээр мөн тамирчдын оролцоо чухал хэмээн дурдлаа.
 
Түүнчлэн тэрбээр Олимпизмын гол цөм нь тамирчин та бүхэн хэмээн онцолж, уулзалтад оролцсон нийт тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох