Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 28. Ангараг гараг. Их морь одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Өдрийн наран 6 цаг 30 минутад мандан, 19 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих,  хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн.

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Автобусанд бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэсчээ

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт 06:00-10:00, 17:00-22:00 цагийн хооронд 864 автобус, 10:00-17:00 цагийн хооронд автобусны тоог 50%-иар багасгаж 400 гаруй автобус шугаманд явж байна. Гадаа хүйтэрсэн учраас автобусны халдваргүйжүүлэлтийг 10:00-17:00 цагуудад, оройн буултын дараа хийж байгаа.

Шалгалтын явцад бага насны хүүхэд, настай хүмүүсийг дагуулсан зорчигчид ихэссэн байх бөгөөд зорчигч хоорондын зай зөрчигдөх зөрчил гарсаар байна. Жолооч нар хоорондын зайгаа баримтлах талаар шаардлага тавьж байгаа боловч гадаа хүйтэн дараагийн автобусыг хүлээж чадахгүй гэх шалтгаанаар шаардлагыг биелүүлэхгүй байх хүндрэлүүд гарч байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Өмнөговь аймаг ахмад настангууддаа 2 тонн нүүрс үнэ төлбөргүй олгоно

Огноо:

,

Өмнөговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр тус аймагт хэрэгжиж буй "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Тавантолгой ХК-тай хамтран тухайн орон нутгийн харьяалалтай 60 болон түүнээс дээш насны ахмад настан тус бүрт 2 тонн нүүрсийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний хооронд үнэ төлбөргүй олгохоор боллоо.

Мөн нүүрсний үнийг хямдруулж уурхайн аман дээрээс 30.800 төгрөг болгон 20 хувиар буурууллаа. Даланзадгад хотын ахмадууд тухайн 2 тонн нүүрсийг талон тараасан өдрөөс эхлэн Таван толгой ХК-ийн нүүрс борлуулах цэгээс авахыг анхаарна уу.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 хэм, Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 04-нөөс 12 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5, 6, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох