Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Уурхайчид дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих 3 сарын аянд нэгдлээ

Огноо:

,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд “Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье” 3 сарын аяныг үйлдвэрийн хэмжээнд өнөөдрөөс эхлүүллээ. Дэлхий нийтээр тархаад буй шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдын дунд дасгал хөдөлгөөнийг идэвхжүүлэх нь ач тустай хэмээн зохион байгуулагчид үзжээ. Явган алхалтаар дамжуулан уурхайчдыг идэвхтэй хөдөлгөөн хийх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл мэндээ сахин хамгаалах, дархлаагаа дэмжин, эрүүл амьдралын хэв маягтай болгоход аяны зорилго оршиж байна.

 “Дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье” 3 сарын аян нь 11 сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн эрүүл мэндийн замаар цех, нэгжүүдийн ажилтан, ажиллагчид хуваарийн дагуу алхалт хийж ажилдаа очих юм. Спорт цогцолборын 40 гаруй ажилтан өнөөдөр эрүүл мэндийн замаар явган алхалт хийж, аяны хугацаанд шилжин явах тугийг Баяжуулах үйлдвэрийн ажиллагчдад гардуулан өглөө. Мөн энэ үеэр алхалтын ач холбогдол, дархлаагаа хэрхэн дэмжих тухай зөвлөмж, гарын авлагыг түгээсэн юм. 

Явган алхалтыг тогтмол хийснээр зүрхний үйл ажиллагаа сайжрахын зэрэгцээ цусан дах сахарын хэмжээ тогтворжих, хөдөлгөөн сайжрах, илүүдэл жин хасах олон талын ач тустайг зохион байгуулагчид онцолсон.  

И.Чинтогтох
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

"Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал боллоо

Огноо:

,

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шинэ санаачилга ”Мал аж ахуйн тогтвортой өөрчлөлт” олон улсын анхдугаар бага хурал Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр эхэллээ.

Тус бага хурлын нэгдсэн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсын мал аж ахуйн салбарын тухай болон төрөөс тус салбарт авч хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл өгч, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиутай уулзлаа.

Монгол Улс, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP 17 ) 2026 онд зохион байгуулах гэж байгаа нь чухал ач холбогдолтой болохыг Ерөнхий захирал Чу Донгиу онцлов.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2023 оны 9 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 53.7 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 278 дуудлага хүлээн авчээ.

“Шударга байдлын үнэлгээ” судалгааны ажлыг зохион байгуулах хүрээнд төрийн 80 байгууллага болон 15405 иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагч, шинжээчээс мэдээлэл цуглуулав. Ингэснээр Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааны мэдээллийг бүрэн цуглуулж дуусгалаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гурван улсын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод хүрлээ

Огноо:

,

Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ын Засгийн газар хоорондын “Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто зам” буюу БНХАУ-ын Шиньжиан Уйгарын Өөртөө Засах Орны Үрэмч хотоос 2023 оны есдүгээр сарын 22-ноос эхэлсэн гурван улсын туршилтын тээвэр ОХУ-ын Новосибирск хотод амжилттай хүрлээ.

Тус чиглэлд гурван улсын нийт есөн тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэсэн. Монгол Улсаас “Монгол тээвэр нэгдэл транзит ХХК, Монложистик ХХК, Монтир транс ХХК-иудын тус бүр тээвэрлэлтийг гүйцэтгэлээ гэж ЗТХЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох