Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Салхитын орд, 7 шүүгч, 125 сая ам.долларын талаар УИХ-ын дарга мэдээлэл хийгээгүй

Огноо:

,

Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийж байна.

ТАЙЛБАР, НЯЦААЛТ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонхи нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтуудыг хийж байгаа билээ. Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналт-тэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм.

Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтаа хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээр саналыг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн.

Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс 7 шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно. Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ.    

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:

“Наадамчин олон монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.

Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.

Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа.

Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.

Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа.

Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэндчилгээг уламжлав

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровоос Үндэсний их баяр Наадмыг тохиолдуулан, мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонтой нь холбогдуулан Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд  илгээсэн баярын илгээлтийг гардуулав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров илгээлтдээ Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам өргөжүүлэх нь хоёр улсын язгуур эрх ашигт нийцэж, Ази тивийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үздэгээ илэрхийлжээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, ирэх жил тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг асуудлаар санал солилцов.

Сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, “Сибирийн хүч-2” төсөл, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг урагшлуулахын төлөө цаашид ч ойр дотно хамтран ажиллахын чухлыг онцлон тэмдэглэв.

Элчин сайд И.К.Азизов түүнчлэн Улаанбаатар дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс Гадаад харилцааны сайд Н.Энхтайван шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум америк долларын алдагдалтай гарлаа

Огноо:

,

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 869.4 сая америк долларын алдагдалтай гарч, алдагдал нь өмнөх оны мөн үеэс 378.0 (76.9%) сая америк доллароор өсжээ. Урсгал данс 869.4 сая америк долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 568.9 сая америк доллар, анхдагч орлогын данс 260.0 сая америк долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин 2020 оны 5 дугаар сард урсгал данс 4.7 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 209.8 сая америк доллароор өсжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт11 цаг 15 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Бүрэнтөгсөд “Улсын ава...

Улстөр нийгэм11 цаг 19 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж үг...

Урлаг спорт11 цаг 26 минут

Энэ жилийн Төрийн их наадмын шандаст хурдан хүлгүүд...

Урлаг спорт11 цаг 31 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсы...

Чөлөөт цаг12 цаг 24 минут

Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна!

Шударга мэдээ12 цаг 31 минут

Афганистанаас 62 энхийг сахиулагч эх орондоо ирлээ

Чөлөөт цаг12 цаг 47 минут

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Чөлөөт цаг12 цаг 56 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Улстөр нийгэм2020/07/12

Гадаад харилцааны сайд Н.Энхтайванд ОХУ-ын Гадаад хэргийн сайдын мэн...

Улстөр нийгэм2020/07/12

Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум америк долларын алдагдалтай гарлаа

Санал болгох