Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн юм.

Энэ хүрээнд “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ийг боловсруулан баталж, 2022-2024 онд бэлтгэл ажлыг эхлүүлж, 2025-2028 онд мод тарьж ургуулах, ойжуулах ажлыг эрчимжүүлэн, 2029-2030 онд ургалт, өсөлтийг дэмжих, арчлах ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тухайлбал:

  • Төв суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
  • Арц Богдын өвөр хоолойн салхийг сааруулах зорилгоор Даланзадгад, Ханхонгор, Булган сумын нутагт тус бүр нь 50 га талбай бүхий 100 ширхэг ойн хамгаалалтын зурвас байгуулах,
  • Өмнөговь аймгийн заган ойн санг тэлэх зорилгоор 240 мянган га талбайд бортоготой загаар ойжуулах, 700 мянган га талбайд заган ойн байгалийн ургалтыг дэмжих,
  • Онги гол, Улаан нуурыг түшиглэн 35 мянган га талбайд тэжээлийн ургамал, ой хосолсон агропаркийг байгуулах зэрэг дөрвөн чиглэлд ажиллаж байгааг танилцууллаа.

Түүнчлэн “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам”-аар мөрдөж байсан мөнгөн дүнг нэмэгдүүлэн баталжээ. Ингэснээр Өмнөговь аймагт иргэн есөн мод, аж ахуйн нэгж 90-ээс дээш мод тарьж ургуулбал гурван жилд нэг модонд 13,500 төгрөгийн усалгаа, арчилгааны урамшууллыг олгож байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модонд олгох урамшууллыг нэмэгдүүлснээр мод тарих ажил эрчимжиж, өнгөрсөн онд нийт 73 мянган модонд 160 гаруй сая төгрөгийн урамшуулал олгосон гэдгийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх энэ үеэр онцолж байв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймаг 2021 онд 115 мянган мод, 2022 онд 343 мянган мод, 2023 онд 546 мянга буюу нийт нэг сая орчим мод тариад байна.

Өмнөговь аймагт тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд анхаарал хандуулж, Сум дундын ойн ангийг 2022 онд Сэврэй суманд, 2023 онд Цогт-Овоо суманд шинээр байгуулсан байна.

Тус аймагт 16 мод үржүүлгийн газар үйл ажиллагаа явуулж, 2023 онд 2.9 сая тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлжээ.

Цаашид үндэсний хөдөлгөөний хүрээнд тавьсан зорилтоо хэрэгжүүлэхэд говийн бүсийн усны нөөц, ажиллах хүчний асуудал тулгамдаж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр хэлж байв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 19 иргэний амь насыг авран хамгаалсан.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 12 хүн нас барсан байна.

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 66 нь гал түймэр, 26 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Огноо:

,

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 18-аас 22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Тэрэлж, Туул, Сэлбэ, Дунд голын усны түвшин үерийн аюултай түвшнээс 18-82 см нэмэгдэж, үерийн нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зургаадугаар сарын 23-ны өдрөөс зургаадугаар сарын 29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүллээ.

Улмаар үерийн улмаас эвдрэл үүссэн барилга байгууламж, авто зам, замын байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн засварыг ажлыг яаралтай хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан сувгийн халих эрсдэлтэй хэсгүүдийг хүчитгэн бэхжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, мод бутыг шилжүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үерийн дараах цэвэрлэгээ, ариутгал хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албадад даалгасан юм. 

Түүнчлэн цахилгаан хангамжийн системийн хэвийн ажиллагааг хангах, иргэдийн ундны усны хангамж тасалдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Огноо:

,

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээллээр өчигдөр 09:00 цагийн хэмжилтээр Улаанбаатар орчмын Туул гол үерийн аюултай түвшинг 342 см буюу 82 см даван үерлэж байсан бол мөн өдрийн 18:00 цагийн байдлаар дээрх түвшин 329 см болж буурсан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас Туул голын үерийн аюултай түвшинг давсан эрсдэлтэй байршлуудад ажиллалаа. 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул гол хальсны улмаас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид, Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчид хамтран автомашин, завьтайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж 69 өрх, 3 амралт, сувиллын газраас нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргав.

Дээрх байршилд дүүргийн онцгой комисс, мэргэжлийн анги, цагдаагийн газар, эрүүл мэндийн ажилтнууд ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм8 цаг 9 минут

Хан-Уул дүүргийн иргэд Т.Мөнхсайхан, Л.Нинжжамц, Ж.Алдаржавхлан нары...

Улстөр нийгэм8 цаг 13 минут

Баянзүрх дүүрэгт Монгол Ардын намаас нэр дэвшигчид иргэд сонгогчидто...

Улстөр нийгэм8 цаг 15 минут

Чойбалсан хотынхон Ерөнхий сайдаа багаар нь сонгож, бүсийн хөгжлөө э...

Улстөр нийгэм8 цаг 17 минут

Д.Амарбаясгалан тэргүүтэй “Морьтой Аравт” баг Ховд, Увс,...

Цаг үе8 цаг 21 минут

Нийт дуудлагын 112 нь ус цаг уурын гаралтай байжээ

Улстөр нийгэм8 цаг 25 минут

Хандив, зарцуулалтын явцын тайлангаа аудитын байгууллагад хүргүүлнэ

Урлаг спорт8 цаг 49 минут

Дархан хотод спорт цогцолбор ашиглалтад орлоо

Шударга мэдээ8 цаг 52 минут

Үргэлжилсэн борооны улмаас үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ...

Цаг үе8 цаг 54 минут

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ

Цаг үе8 цаг 57 минут

Нийт 304 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ

Санал болгох