Цаг үе
Нийслэлийн 34 хорооны 1306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран нүүн шилжих мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар /2024.03.23/
- Баянгол дүүргийн 22,23 дугаар хорооны 25 өрхөд
-Баянзүрх дүүргийн 11, 23 дугаар хорооны 344 өрхөд
- Налайх дүүргийн 1,2,3,4,5,6,7,8 дугаар хорооны 48 өрхөд
- Сонгинохайрхан 7,9,40,41,26 дугаар хорооны 48 өрхөд
- Сүхбаатар дүүргийн 7,14,15,16,18,19,20 дугаар хорооны 663 өрхөд
- Хан-Уул дүүргийн 5,8,9,10,14,13 дугаар хорооны 76 өрхөд
- Чингэлтэй дүүргийн 8,10,11,12,17,20,23,24 дүгээр хорооны 102 өрх нийт 34 хороодын 1306 айл өрхөд нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлсэн.
Эх сурвалж: НОБГ
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул, гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Монголын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 04-нөөс 2024 оны тавдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.
Цаг үе
Хайрхан суманд хөвүүр гүүр байрлуулахаар ажиллаж байна
Архангай аймгийн Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ.
Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан суманд ажиллаж байна.
Томилгоот бүлэг өнөө өглөөнөөс Хүнүй голын хүн ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг байрлуулахаар ажиллаж эхэллээ.
Хөвүүр гүүрийг төхөөрөмжилж байрлуулснаар хүн, техник саадгүй нэвтрэх боломж бүрдэнэ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
Шар өвс шатаасан 2 иргэнд хариуцлага тооцов
-
Цаг үе2019/06/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2023/12/07
Авто замын зорчих хэсгийн тагтаршсан цасыг автогрейдэрээр хусаж, цэвэрлэлээ
-
Улстөр нийгэм2020/10/05
УИХ-ын дарга Г.Занданшатар Завхан аймагт ажиллах үеэр 10 шахам асуудлыг газар дэ...
-
Улстөр нийгэм2020/09/18
Монгол Улсын Ерөнхий сайд Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Сэтгэгдэл