Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох замын газар чөлөөлөлт 95 хувьтай байна

Огноо:

,

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлт 95 хувьтай байгаа юм. Тус байршилд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг холбогдох албаныхны хамт ажиллалаа.

Энэ үеэр тэрбээр:

-Авто зам, замын байгууламжийн өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 13 байршилд авто зам, замын байгууламжуудыг  өргөтгөн, шинэчлэх ажил хийж байгаа. Улаанбаатар хотын хэвтээ чиглэлд зургаан эгнээ замыг ирэх оны зургаадугаар сард ашиглалтад оруулна. Энэ жил шороо, далан овоолгын ажлыг 70 хувьтай хийж дуусгах ёстой. Хучилтын ажлыг ирэх онд хийж дуусгахаар төлөвлөж байна. Газар чөлөөлөлтийн ажил 2022 оноос хойш буюу нэг жил гаруйн хугацаанд үргэлжилсэн. Нийт 356 нэгж талбар өртөж байгаагаас одоогийн байдлаар 34 нэгж талбар үлдээд байна. Тодруулбал, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг хэрнээ хувь хүний нэр дээр байдаг газрын зургаан иргэнтэй ойлголцож чадахгүй байгаа. Тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, 3-4 дахин их төлбөр нэхэмжилдэг. Үүнээс болж тус замын ажил саатсан. Энэ зам хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай гол холбоос үндсэн зам болж байгаа. 13 байршилд авто зам, замын байгууламжийг өргөтгөн, шинэчилснээр замын сүлжээ 17.8 хувиар нэмэгдэнэ гэлээ.

Мөн өмнө нь тавьсан холбоос замыг үндсэн замтай холбох ажлыг хийж байгаа гэдгийг хэлж байв.

671 нэгж талбар газар чөлөөлсөн

2022 он гарснаас хойш нийслэлд 671 нэгж талбар газар чөлөөлжээ. Энэ нь ойрын 10 жилд байгаагүй үзүүлэлт. Учир нь Улаанбаатар хот жилд 100 хүрэхгүй нэгж талбар чөлөөлдөг байсан. Мөн аж ахуйн нэгж нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтарч ажиллаж байгаа тохиолдол олон байгааг албаныхан дурдаж байв. Гэвч мөн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хэд дахин өндөр үнэлгээ хэлж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулах нь бий. Иймээс иргэдэд хандаж бүтээн байгуулалтын газар чөлөөлтөд хамтран ажиллаж, уян хатан хандахыг хүссэн юм.

Авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй 13 байршлын замын ажил 2023 онд 70 хувьтай хэрэгжиж, 2024 онд бүрэн дуусна.

“Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон”

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан:

-Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох авто зам нь зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг  “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд 2024 оны зургаадугаар сард дуусгахаар төлөвлөсөн. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолж байна. Өнөөдрийн байдлаар хөрс хуулалтын ажил 10 хувьтай үргэлжилж буй. Энэ жил нийслэлд нийт 16 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэж байгаагаас тав нь ашиглалтад орсон. Мөн үерийн улмаас замын ажил удааширч байна. Авто замын шинэчлэл, засварын ажлуудыг наймдугаар сарын 15-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэв.

Энэ жил дөрвөн байршилд гүүрэн байгууламж барьж буй. Эдгээрийг энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Мөн  түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд өдөрт 990 орчим автобус үйлчилгээнд явдаг байсныг 1200 болгон нэмэгдүүлнэ. Нийтийн тээврээр өдөрт 500 мянга орчим иргэн зорчиж байгаа бөгөөд үүнийг 700 мянга болгохоор төлөвлөжээ. Энэ хүрээнд шинээр нийтийн тээврийн чиглэл нэмж, мөн богино эргэлтийг бий болгохоос гадна автобуснуудыг бүрэн шинэчилж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний төв байгуулж, тохижуулна

Огноо:

,

“Урт цагаан” үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалах үүднээс Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар төлөвлөөд байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “32-ын тойрог орчмын газрыг чөлөөлөн төрөл бүрийн худалдаа, үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл бүхий төвийн барилга барьж, орчныг нь тохижуулан, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Тус үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан бөгөөд өнөөдөр байршил дээрээ ирэн хаана төлөвлөх талаар зөвшилцлөө. Уг ахуйн үйлчилгээний төвийг барьснаар бидний дэвшүүлээд буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, тус төвийн ойр орчимд амьдарч байгаа оршин суугч гэрээсээ 20 минутын зайд худалдаа үйлчилгээ, төрийн болон бусад үйлчилгээг нэг дороос авах боломжийг эрэлхийлж буй юм” гэлээ.

Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, шинээр барих гэж буй ахуйн үйлчилгээний төвд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх талаар зөвшилцсөн талаар онцолж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүллээ

Огноо:

,

ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газраас Японы хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд зудын улмаас хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах үйл ажиллагаанд шаардлагатай бодис, барааг ОБЕГ-т хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

 Арга хэмжээнд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү,  ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар оролцсон юм.

 Игавахара Масарү хэлсэн үгэндээ “Зудын улмаас зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, ариутгах нь яаралтай хийх ёстой ажлын нэг бөгөөд орон нутагт ажил гүйцэтгэж байгаа ОБЕГ, Мал эмнэлгийн хүрээлэн болон тухайн орон нутгийн бүх албан хаагч, ард иргэдэд хүндэтгэл илэрхийлэхийн хамт Япон улсаас олгож байгаа энэ удаагийн тусламж та бүхэнд бага ч болов тус болоосой хэмээн хүсч байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Энэ жил сүүлийн 50 жилд тохиолдоогүй цасан бүрхүүл тогтож, ихэнх суманд төмөр зудын нөхцөл  байдал үүссэн. Үүний улмаас улсын хэмжээнд 7.4 сая толгой мал хоргодсон бөгөөд өнөөдрийн байдлаар зүй бусаар хоргодсон малын сэг зэмийн 84 хувийг устгах ажлыг зохион байгуулаад байна. Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд тусламж үзүүлж байгаад талархалтай байна” хэмээсэн юм.

Харин ЖАЙКА-гийн төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи “Өнгөрсөн өвөл Монгол улсын ихэнх нутаг зудын гамшигт өртөж, олон иргэд их хэмжээний хохирол амссанд харамсаж байна. Монголын ард иргэд өөрсдийн хүчээ нийлүүлэн хамтран ажиллаж байна. Япон улс ч бас та бүхэнтэй хамтран ажиллах болно” хэмээн дурьдлаа.

Энэ хүрээнд ариутгалын хоёр төрлийн бодис /нэг тонн/,  250 ширхэг автомакс /автомат шүршигч/, 7000 ширхэг халдвар хамгааллын хувцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд орон нутагт хуваарилан олгох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг засварлаж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Энэ хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа.

Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварлаж байна.

Нэмээд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, машингүй бүс болгож байна. 

Эдгээр ажлыг дууссаны дараа гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох