Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Нийт 67 компанийн хувьцаа арилжаалжээ

Огноо:

,

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 2 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 43,726,643,609.47 төгрөгийн арилжаа хийсэн байна.

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 67 компанийн 4,975,186 ширхэг хувьцааг 1,825,636,263 төгрөгөөр арилжааллаа. 

  Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:

 

Симбол

Компанийн нэр 

Тоо ширхэг

Үнийн дүн

1

KHAN

ХААН БАНК

815,388

932,608,714

2

INV

Инвескор ББСБ

114,393

623,186,850

3

APU

АПУ

79,536

103,307,556

4

MSE

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

663,309

100,248,287

5

TTL

ТАВАН ТОЛГОЙ

9,026

99,440,130

6

CUMN

CЭНТРАЛ ЭКСПРЕСС СИ ВИ ЭС

430,540

73,350,225

7

SBM

ТӨРИЙН БАНК

124,212

70,286,285

8

GLMT

ГОЛОМТ БАНК

61,884

62,284,828

9

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

68,333

54,866,214

10

GAZR

ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР

951,010

50,080,256

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

Ширхэг

Үнийн дүн

1

INVC

Инвескор капитал ҮЦК

608,965

1,294,102,305

2

BDSC

БиДиСек ХК

1,140,406

839,058,825

3

GLMT

Голомт Капитал ХХК

2,782,684

720,329,820

4

ZGB

Таван Богд Капитал ХХК

1,537,399

573,498,182

5

MNET

Ард секюритиз ХХК

807,148

290,245,846

6

TTOL

Апекс Капитал ҮЦК

746,442

266,594,637

7

MIBG

Мандал Капитал Маркетс ҮЦК

261,733

189,776,724

8

ARD

Өлзий энд КО капитал ХХК

372,675

176,711,564

9

TDB

Ти ди би секьюритис ХХК

400,410

154,132,641

10

BUMB

Бумбат-Алтай ХХК

56,598

68,560,950

2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА: 

Хоёрдогч зах зээлийн арилжаа: 

 

 Үнэт цаасны Симбол

Арилжсан ширхэг

Үнийн дүн

Дээд

Доод

1

BEND-BD-30/07/24-C0039-19.2

10

981,000

98,100

98,100

2

INVA-BD-10/04/24-C0041-18

3,337

333,700,000

100,000

100,000

3

LNDB-BD-03/04/24-C0027-15

10

940,000

94,000

94,000

Нийт

3,357

335,621,000

 

 

2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 3,357 ширхэг үнэт цаасыг 335,621,000 төгрөгөөр арилжаалав.

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:

 

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

MFG

Мандал Ирээдүйн Өсөлт

68,333

54,866,214

2

XOC

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН

48,276

4,790,092

НИЙТ

116,609

59,656,306

4. ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

Хоёрдогч зах зээлийн арилжаа:   

 

 Үнэт Цаасны Симбол

Арилжсан ширхэг

Үнийн дүн

Дээд

Доод

1

SMPL-BD-23/12/23-C0030-15

292.00

29,167,880.00

99,890

99,890

2

BERS-BD-02/09/24-C0032-16.8

5,000.00

494,150,000.00

98,830

98,830

НИЙТ

5,292

523,317,880

 

 

2023 оны 5 дугаар сарын 15-наас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрүүдэд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,292 ширхэг үнэт цаасыг 523,317,880 төгрөгөөр арилжаалав.

5. БАГЦЫН АРИЛЖАА:

 

 № 

 Өдөр 

 Симбол 

 Үнэт цаасны нэр 

 Нэгж үнэ 

 Арилжсан ширхэг 

 Үнийн дүн 

  1

5/17/2023

INV

 Инвескор ББСБ 

5,450

110,000

599,500,000

 ДҮН 

 

110,000

599,500,000

2023 оны 5 дугаар сарын 17-нд багцын арилжаагаар 110,000 ширхэг үнэт цаасыг 599,500,000 төгрөгөөр арилжаалав.

6. НҮҮРСНИЙ АРИЛЖАА:

 

Өдөр

Симбол

Худалдагч

Багцын тоо

Хэмжээ /тонн/

Хэлцлийн үнэ

Үнийн өсөлт

Үнийн дүн ₮

5/18/2023

KH

Хангад Эксплорэйшн ХХК

2

12,800

810¥ 

1.25%

 10,368,000CNY 

5/19/2023

ETT

Эрдэнэс Тавантолгой ХК

25

160,000

63.7$ 

0.00%

 10,192,000USD 

ДҮН

172,800

 

 

 

2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц буюу 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг 10,368,000 юань буюу 5,125,420,800 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц буюу 160,000 тонн эрчим хүчний нүүрсийг 10,192,000 ам.доллар буюу 35,257,491,360 төгрөгөөр арилжаалав.

2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 8,535,297,115,468 төгрөг болсон бол ТОП-20 индекс 36067.92 нэгж болж, өмнөх долоо хоногоос 3.51 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох