Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 09. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Хаврын адаг сарын 19. Ангараг гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 15 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.  Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй нөхөрлөнө" хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

Огноо:

,

Жендэрийн үндэсний хорооноос жил бүр “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аяныг зохион байгуулдаг уламжлалтай. “Хандлагаа өөрчилье, хамтдаа үлгэрлэе, хайраа хайрлая” уриан дор гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх тус аянд НЗДТГ болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нэгдэж байна. 

Уг аяны хүрээнд жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, бууруулахад залуучуудын оролцоог хангах, олон нийтийн жендэрийн боловсролд хувь нэмэр оруулах мэдээ, мэдээллийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж буй. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг “Харилцан хүндэтгэе” үндэсний хэмжээний аянд нэгдэхийг уриалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна

Огноо:

,

Улаанбаатар хотын баруун бүсийн замын хөдөлгөөний гол зангилаа цэгүүдийн нэг болох Таван шарын төмөр замын гармын нүхэн гарцыг 2024 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, авто замын хөдөлгөөнийг нээсэн. Тус нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800, хоногт дунджаар 42’830 тээврийн хэрэгсэл саадгүй нэвтэрч байгаа нь тухайн бүсийн замын ачааллыг бууруулахад голлох нөлөө үзүүлж байна.

Төслийн хүрээнд авто зам төдийгүй инженерийн дэд бүтцийн цогц шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлж буй. Тухайлбал, 16’000 ам метр талбайд ногоон байгууламж байгуулж, 2900 метр урт гэрэлтүүлгийн кабель татсан. Мөн 400 кВА хүчин чадалтай дэд станцыг угсарч байна. Ингэснээр борооны ус зайлуулах насос станц найдвартай эрчим хүчээр тэжээгдэж, хаврын шар усны үер болон зуны аадар борооны үед нүхэн гарц усанд автах эрсдэлээс бүрэн сэргийлэх юм. 

Түүнчлэн иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах 90 метр үргэлжлэх явган хүний гүүрэн гарцыг төлөвлөсөн. Гурван орц гарцтай, 93 шон суурьтай уг байгууламжийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар тулгуурын ажил хийгдэж байна. Тус гүүрэн гарцыг ирэх энэ оны хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурлаа

Огноо:

,

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (UNCCD COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд эх орондоо зохион байгуулна.

Тус хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ боллоо. Гэрээг Монголын талаас Талуудын 17 дугаар Бага хурлын байр, байгууламжийн дэд хороог ахлан ажиллаж буй нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, гүйцэтгэгч талаас “Жи Эл Эвентс” компанийн эрх бүхий төлөөлөгч Инэс Жинон нар үзэглэлээ. “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг НҮБ-ын шаардлага болон олон улсын стандартын дагуу нийлүүлж, угсарч ашиглалтад оруулах гүйцэтгэгчээр мэргэжлийн, туршлагатай компани болох “Жи Эл Эвентс” (GL Events) шалгарсан юм. “КОП17 хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга Б.Идэр “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийн гүйцэтгэгчээр шалгарсан “Жи Эл Эвентс” компанитай байгуулах гэрээний төсөл боловсруулах, хэлцэл хийх ажлын хэсэгт оролцож, зургаан удаагийн уулзалт зохион байгуулсан. 

“Жи Эл Эвентс” компани нь нийт 12 түр байр, байгууламжийг түрээсийн хэлбэрээр нийлүүлж, талбайд угсран ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр байгууламжийг Талуудын бага хурлын нэгдсэн хуралдаан, албан ёсны хэлэлцээ, сайд нарын болон өндөр түвшний уулзалтууд, бүс нутгийн болон хороодын хуралдаанууд, зэрэгцээ арга хэмжээнүүд, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа, үзэсгэлэн, оролцогчдын хоол хүнс болон үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад ашиглана. Франц улсад төвтэй “Жи Эл Эвентс” компани нь дэлхийн олон улс оронд үйл ажиллагаа явуулдаг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн томоохон арга хэмжээнүүдэд үндсэн болон туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлагатай. Тухайлбал, Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Талуудын 17 дугаар Бага хурал нь дэлхийн газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бодлого, шийдвэрийг хэлэлцдэг хамгийн өндөр түвшний олон улсын форум юм. Тус бага хуралд 196 орны Засгийн газрын албан ёсны төлөөлөгчид, байгаль орчин, хөдөө аж ахуй, ус, уур амьсгалын салбарын сайд нар болон өндөр түвшний бодлого боловсруулагчид, улс орнуудын төр, засгийн газрын тэргүүнүүд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцоно. Үүнээс гадна эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын сүлжээ, эмэгтэйчүүдийн байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мөн дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирэх бөгөөд 8,000–10,000 орчим зочид, төлөөлөгчдийг хүлээн авах төлөвтэй байна.

Ингэснээр КОП17 хурал нь зөвхөн Засгийн газруудын хэлэлцээ төдийгүй шинжлэх ухаан, бодлого, бизнес, иргэний нийгмийн хамтын оролцоонд суурилсан дэлхийн хэмжээний олон талт платформ болж, газрын доройтол, бэлчээрийн тогтвортой менежмент, усны нөөцийн хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэлэлцэх өргөн цар хүрээтэй, цогц арга хэмжээ болох юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ2026/03/10

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн ба...

Улстөр нийгэм2026/03/10

Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Улстөр нийгэм2026/03/10

Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ

Цаг үе2026/03/10

“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэл...

Цаг үе23 цаг 25 минут

Таван шарын нүхэн гарцаар цагт ойролцоогоор 1800 машин нэвтэрч байна...

Улстөр нийгэм23 цаг 32 минут

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж...

Улстөр нийгэм23 цаг 37 минут

“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана

Цаг үе23 цаг 40 минут

КОП17 хурлын “Хөх бүс”-ийн түр байр, байгууламжийг түрээслэх, аш...

Шударга мэдээ23 цаг 44 минут

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэр...

Улстөр нийгэм23 цаг 49 минут

“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны сан...

Санал болгох