Үзэл бодол
АН-ын хүүхнүүдийн амь өрссөн, ам уралдуулсан “тулаан” эхэллээ

Сонгууль хаянд тулж, улс төрийн намууд тун ч идэвхтэй байна. Ялангуяа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн хууль гэсэн гурван том хууль УИХ-ын босго даван орж ирсэн нь унтаа байдалд байсан намуудыг нойрноосоо сэрэх “сэрүүлэг” болон тачигналаа.
Хэдийгээр өөрсдийгөө Монголын улс төрийн хоёр дахь том хүчин гэж зарладаг ч сүүлийн хэдэн жил тамга тэмдэгний хэрүүлтэйгээ зууралдаж, нэг нэгнээ өдөр өнжихгүй шахам шүүхэд дуудан эв эвдэрч, тангараг тасрах дээрээ тулаад байсан АН-ынхан арай гэж нэг даргатай болж өнөөх дарга нь тамга тэмдэг, гэрчилгээгээ олж авав. Гэхдээ байдал бас л хүнд байгаа сурагтай.
АН-ын дарга Лу.Гантөмөр сүүлийн үед ёстой орондоо ч орох завгүй уулзалттай байгаа юм байна. “АН ялагдсан, ад үзэгдсэн, амьдрал дордсон” хэмээн гомдол мэдүүлсэн гишүүдээс эхлээд “Энэ намыг тэжээж тэтгээд хохирсон” гэсэн бухимдагсад, “Алаад хядаад, авраад өгье” гэсэн сэлэм эргүүлэгсэд, “Би л нэр дэвшиж намаа авч гарна” хэмээн цээжээ дэлдэгсэд, ая тал засагчид түүнийг тойрон эргэлдэж сүүлийн хэдэн жил нам гүм байсан АН-ын байранд хөл багтахгүй шахам хүн цуглардаг болжээ. Үүнтэй зэрэгцэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нэрийн дор нэгддэг тус намын бүсгүйчүүд ч бас бужигнаж эхэлсэн байна. Ирэх сонгуулиар эмэгтэйчүүдэд илүү боломж олгоно,19 эмэгтэйг нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ гэсэн Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл тус намын хүүхнүүдийн дунд бүр ч том тэмцэл өрнүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь бас хоёр даргатай. С.Эрдэнэ намын тамгаа өвөртөлж, намаа хоёр, гурав хувааж байхдаа Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны VI дээд чуулган зарлаад Б.Нэргүй гэгч хэнийг ч танихгүй нэг нөхрийг ерөнхийлөгч болгож орхисон. Гэтэл 2018 онд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнээр С.Одонтуяа сонгогдсон.
За ингээд АН дотор нэг нэртэй хоёр эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч бий болчихоод бужигнаж байна. Уг нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо Их хурлаа хийх ёстой байдаг. Гэтэл хоёр Ерөнхийлөгчийн хэн нь Их хурал зарлахыг мэдэхээ больж төөрөлдөж эхэлжээ. С.Одонтуяа уг нь холбоогоо өөр хүнд өгнө гэж ярьж байсан ч гэнэт амнаасаа буцаж, “Манай намд нэр дэвших ийм олон эмэгтэй байгаа юм уу” гээд хэлчихсэн нь бөөн хэрүүл тарьж орхих нь тэр. Үнэндээ АН-д С.Одонтуяа, З.Нарантуяа, А.Адьяасүрэн, хүний эрхийн хуульч Р.Булгамаа гэсэн хэдхэн эмэгтэй л бий. С.Одонтуяа үүнийг ч сайн мэдэж байгаа. Харамсалтай нь эмэгтэйчүүд түүнийг сөрж босон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны суудлаас түүнийг унагаж, оронд нь дарга болж жагсаалтаар нэр дэвших аян дайндаа гарчээ.
“С.Одонтуяа юу ч хийгээгүй. Хүүхэд нь койны хэрэгт холбогдсон. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурахдаг. Бүхий л эрх мэдлийг гартаа оруулсан” хэмээн бөөн хов жив болж, дарга зарим нь уйлж яваа сурагтай. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны даргын төлөөх өрсөлдөөнд Бумбаяр зааны эхнэр Ц.Одонтунгалаг, 85 тэрбумын хөрөнгөтэй гэгдэх М-Ойл"-ын захирал Пунсалмаа нар оролцохоор бэлдэж эхэлжээ. Гэвч Ц.Одонтунгалаг ашиг сонирхолын зөрчил ихтэй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-т автобусны дугуй нийлүүлж байжээ.
Жишээ нь, 2020 оны хоёрдугаар сард л гэхэд 6.4 сая төгрөгийн дугуй нийлүүлсэн нь шилэн дансанд бүртгэгджээ. Түүнчлэн, Д.Бумбаяр “Шадар дайван” ХХК-иараа Нийслэлийн ЕБС-иудад Үдийн цай нийлүүлдэг гэх мэт байнга хэл аманд орооцолддог. Харин “тасарсан” баян гэж нэрлэгддэг Пунсалмаа амьдралаас тасархай, мөнгөөр бүхнийг шийдэх гэж үздэг,мэдлэг боловсрол нимгэн хэмээн бусад нь чамлаж эхэлжээ. Ийнхүү АН-ын хүүхнүүдийн амь өрссөн, ам уралдуулсан тулаан эхлээд байна.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Улстөр нийгэм2023/10/23
Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/07/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2022/02/24
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана
-
Улстөр нийгэм2021/03/13
Намынхаа будлианд толгой нь эргэсэн гишүүд хууль бус үйл ажиллагаанд оролцов уу