Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг бүрдүүллээ

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлд зарцуулах цагийг багасгах зорилгоор төв байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн 03 дугаар сарын 01-ний өдрөөс Төв байгууллагын албан хаагчдын ажлын цагийн горимыг 08:15-16:00 цаг хүртэл, иргэдэд үйлчлэх үндсэн чиг үүрэг хариуцсан Виз, зөвшөөрлийн газар, Зөрчил шалган шийдвэрлэх газар 08:00-16:30 цаг хүртэл ээлжийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр боллоо.

Түүнчлэн зайнаас ажиллах боломжтой зарим албан хаагчдыг технологийн шийдлийг ашиглан 7 хоногийн нэг өдөр цахимаар ажиллах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр  албан хаагчдын гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг нэмэгдэж, ажил, амьдралын тэнцвэрийг хангахаас гадна цахимаар ажилласнаар албан хаагчдын ажлын бүтээмж нэмэгдэх, технологийн ур чадвар, мэдлэг нэмэгдэх, цахим орчинд ажиллах зөв дадлыг хэвшүүлэх зэрэг эерэг нөлөөллийг бий болгох юм.

Мөн ийнхүү бусад байгууллагаас ялгаатай цагийн хуваарьт шилжиж, албан хаагчдыг цахимаар ажиллах боломжийг бүрдүүлснээр авто замын түгжрэлийг бууруулах ч чухал ач холбогдолтой гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Хилийн боомтуудын 2026 оны тавдугаар сард ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ

Огноо:

,

Гаалийн байгууллага, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчин ирсэн Монгол Улсын иргэн сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна.

Тухайн иргэн нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны конвенцын II хавсралтад багтсан 417 грамм метамфетамин бодисыг электрон бараанд нуун далдалж, дагалдах ачаандаа хийсэн байсныг Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд рентген шалгалтаар илрүүлэн, таслан зогсоосон.

Гаалийн байгууллагаас холбогдох хойшлуулшгүй ажиллагааг явуулж, уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанд шилжүүлж, прокурорын хяналд дор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.

Сүүлийн үед мансууруулах бодисыг санаатай тээвэрлэхээс гадна, бусдад дайвар ачаа болгон өгөх, мөн энгийн бараанд нуун далдалж тээвэрлэх арга хэлбэр түгээмэл ашиглагдаж байна.

Иймд иргэн та гадаад улсад зорчихдоо танихгүй болон итгэлгүй хүнээс дайвар ачаа авахгүй байх, өөрийн тээш, ачааныхаа агуулгыг сайтар шалгах, хариуцлагаа ухамсарлах замаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас анхааруулж байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох