Улстөр нийгэм
УИХ-ын хоёр ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 09.00 цагт “Ажлын байр-дарамтгүй орчин” сэдэвт Хууль зүйн байнгын хорооны хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
Мөн 14.00 цагт Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “В” танхимд эхэлнэ.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Монгол” нэгдэл энэ оны эхний хагас жилийн дүнгээр 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ
2025 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газрууд энэ оны эхний хагас жилийн ажлаа тайлагнаж, цаашид ашиг орлогоо нэмэгдүүлэхэд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн 2024 онд нийт 15.9 их наяд төгрөгийн орлоготой, 5.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Улсын гадаад валютын нөөцийн 80 хувийг бүрдүүлж, 5.2 их наяд төгрөг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.
Харин энэ 2025 оны эхний хагас жилийн байдлаар Уурхайн олборлолтын төлөвлөгөөг 96 хувь, үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 95 хувьтай биелүүлж, 5.5 их наяд төгрөгийн орлоготой, 1.4 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлээд байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани, үйлдвэрийн газрууд 2024 онд 500.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлж байсан.
2025 онд 507.1 тэрбум төгрөг төвлөрүүлснээр хуримтлалын санд нийтдээ 1 их наяд төгрөг хуримтлуулахаар байна.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх 16 компани, үйлдвэрийн газруудыг бүтээмжээ нэмэгдүүлж, зардлаа бууруулан ашиг орлогоо нэмэгдүүлэхэд илүү анхаарч ажиллахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт тайлангийн хурлаар үүрэг болголоо.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн тайлангийн хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн болон ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцлоо гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 26-ны Мягмар гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар 30 жилийн хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол Улсад Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 30 жилийн ойн мэнд хүргээд, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
КОЙКА бол Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн хөгжлийн түнш байгууллага гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тус байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг Засгийн газар бүх талаар дэмжиж ажиллана гэлээ.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхийлөгч Чан Вон Сам цаашид хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, ирээдүйд чиглэсэн шинэ санаачилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийллээ.
-
Цаг үе2020/04/17
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/02/25
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ
-
Улстөр нийгэм2023/08/31
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Шударга мэдээ2022/11/02
Гурван улсыг холбосон анхны авто замыг боомтын сэргэлтийн хүрээнд ашиглалтад ору...