Цаг үе
Зохиолч Д.Хүүгийн “Батмөнх Даян хаан” номын нээлт болно
“Батмөнх Даян хаан” түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Батмөнх даян хааны мэндэлсний 560 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, зохиолч Данзанноровын Хүүгийн “Батмөнх Даян хаан” түүхэн, танин мэдэхүйн гурамсан романы нээлт өнөөдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Пума Империал зочид буудлын хүндэтгэлийн танхимд болно.
Батмөнх даян хааны тухай тусгайлсан зохиол урьд өмнө нь гарч байгаагүйгээрээ онцлог бөгөөд тус зохиолд Даян хааны улс төрийн үйл ажиллагаа мөн хүүхэд наснаас хаан ширээнд суух хүртэл ахуй амьдралын талаар тод томруун өгүүлжээ. Тус роман нь гурван боть гарахаар бичигдсэн бөгөөд ийнхүү эхнийх нь уншигчдад хүрч байна.
Хэвлэгдэн гарсан эхний ботид Батмөнх даян хааны төрсөн цагаас 17 нас хүртэл хэрхэн амьдарч, хаан ширээнд суусан тухай сонирхолтойгоор түүхэн баримтад тулгуурлан бичжээ. Мөн энэхүү түүхэн романд суурилан олон улсын Монголч эрдэмтэн доктор, судлаачдаас бүрдсэн баг хамт олон, "Хаан арга" кино продакшны уран бүтээлчид хамтран их хааны мэндэлсний ойд зориулан түүхэн уран сайхны кино бүтээхээр зохиолын ажлыг эхлүүлэн үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Ингэснээр тус кино нь Монголчууд бидний бас нэгэн хүчирхэг хаанаараа бахархах, түүний үйл хэргийг санан дурсах завшааныг бүрдүүлж өгч байгаа юм. Батмөнх Даян хааны түүхэн гавьяаг товчхон агуулгаар илэрхийлбэл, Их эзэн Чингис хааны хураасан улс ,Тогоонтөмөр хааны үеэс эхлэн “Цээлийн ус ширгэв, цэгээн чулуу хагарав” гэдгийн адилаар дор бүрнээ толгой мэдэн, тарч бутарсан феодалуудын эрхийг хазаарлаж, сарнисан улсаа ахин нэгтгэж, төрт улсаа хүчирхэг болгон мандуулсан явдал юм.Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Улстөр нийгэм2021/04/23
“АН гаднын нөлөөллийн компанитай гэрээ хийсэн” гэх баримтыг дэлгэлээ...
-
Үзэл бодол2023/03/17
Г. Занданшатар: Ёс зүйтэй төрийн албан хаагч бол авлигагүй нийгмийн үндэс мөн
-
Цаг үе2025/03/24
3D виртуал сургууль үүдээ нээлээ
-
Цаг үе2019/09/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
