Цаг үе
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 25 дахь удаагийн буюу энэ оны отгон хуралдаан /2022.12.23/ болж нийт 40 асуудал хэлэлцлээ.
Нэг компанийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэсэн бол үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр мөн нэг компанийг бүртгэв. Харин гурван компанид хувийн хөрөнгө оруулалтын сангийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэхээр тус тус зөвшөөрлөө.
Түүнчлэн хоёр компанид даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллага эрхлэх, зургаан компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн факторингийн болон итгэлцлийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэв. Мөн нэг компанийн хаалттай өрийн бичгийг бүртгэхээр, 11 хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахаар, гурван компанийн хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага болон үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг компанид олгохоор хэлэлцэн шийдвэрлэлээ.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мэргэжлийн холбоо болох "Монголын биржүүдийн нэгдсэн холбоо" ГҮТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар хуралдаанаар бас шийдвэрлэв. Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, сургалт, судалгаа явуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах талаар санамж бичигт тусгагдсан юм.
Санхүүгийн зохицуулах хороо зохицуулалтын салбаруудын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түргэн шуурхай явуулах, зохицуулах зорилгоор энэ онд 25 удаагийн ээлжит хуралдаанаар нийт 632 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 739 тогтоол гарсан байна.
Эх сурвалж: СЗХ
Цаг үе
Д.Мөнхбаатар: ААН-үүд “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулан хямдралтай үнээр мидлинг худалдан авч хэрэглэнэ
ХУД-ийн 16-р хороонд Вьетнам авто засвар газар утаа их ялгаруулж, агаар бохирдуулж байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Хяналт шалгалтын хүрээнд Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй түлш хэрэглэж байгаа эсэхийг шалгах, урьдчилан сэргийлэх ажлуудыг хийж буй. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 294 тоот Вьетнам авто засвар дээр ажиллалаа. Тус засварын газар нь өнгөрсөн онд худалдан авсан шахмал түлш ашиглаж байна. Улаанбаатар хотод шахмал түлшийг зөвхөн айл өрхөд нийлүүлдэг. Харин аж ахуйн нэгжүүд “Тавантолгой түлш” компанитай гэрээлж, шигшсэн мидлинг түлш авах ёстой. Өмнө нь “Энержи Ресурс” компани үнэгүй нийлүүлдэг байсан бөгөөд одоо нэг тонн түлш үйлдвэрлэх өртөг 600 мянган төгрөгт хүрсэн. Тиймээс ААН-үүд нэг тонныг 250 мянган төгрөгөөр гэрээ байгуулан авах боломжтой" гэлээ.
Цаашид ахуйн зориулалтын нүүрс түлэхийг хориглоно. Зарим аж ахуйн нэгж хэрэглэсэн тос масло шатаадаг нь хар тугалга, хүнд металл ялгаруулдаг тул ийм үйлдэл илэрвэл үйл ажиллагааг зогсооно. Тус засварт урьдчилан анхааруулга өгч, цаашид зөвшөөрөгдсөн түлш хэрэглэх, “Тавантолгой түлш” ХХК-тай гэрээ байгуулах шаардлагатай гэдгийг Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэлж байв.
Цаг үе
“Мөнгө өсгөж өгнө” гэх зараар 13 сая төгрөгөө залилуулжээ
Энэ оны аравдугаар сарын 9-ний өдөр “Телеграммаар даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө гэх зараар холбогдоод залилуулчихлаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Тодруулбал, иргэн А дээрх зарын дагуу 5 удаагийн үйлдлээр нийт 13.240.000 төгрөгийг бусад руу шилжүүлэн залилуулжээ.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилготой этгээдүүд залилах гэмт хэргийн талаарх зар, мэдээ мэдээллийг цахим орчинд ихээр байршуулж байгаа тул иргэд Та бүхэн анхаарал, сэрэмжтэй байж, мэдээллийн сайтар нягтлаарай.
Хэрэв телеграмм аппликейшнээр дамжуулан хэн нэгэн таныг сэжигтэй групп чатад оруулсан байвал өөрийн утасны дугаарыг харагдахгүй болгох тохиргоо хийж, үл таних этгээдэд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Цаг үе
“Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аян өрнөж байна
Соёлын орон зай нь үнэт зүйлс, утга санааг бий болгож, илэрхийлж, хуваалцах биет ба бэлгэдлийн цогц нийлбэр бөгөөд энэхүү орон зайг өргөжүүлж, нийгэмд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Соёл түгээе” уриан дор “Соёлын орон зай-Бидний орчин” бүтээлч аяныг 2025 оны аравдугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Соёл, урлагийн байгууллагууд болон бүх шатны албан байгууллагуудыг аяны хүрээнд идэвхтэй оролцож, бүтээлч санаагаа хуваалцан соёл түгээхэд нэгдэхийг Соёл урлагийн газраас уриалж байна.
-
Цаг үе2025/01/07
“Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалтын ажил ирэх зургааду...
-
Цаг үе2024/10/30
МЭДЭГДЭЛ: 2025.04.01-ний өдрөөс эхлэн шинэчилсэн IBAN дансны дугаарлалтыг ашигла...
-
Цаг үе2019/11/29
Өнөөдөр 11 цагт нийслэлийн авто замуудыг хаана
-
Улстөр нийгэм2021/04/13
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км авто замыг 10 дугаар сард ашиглалтад оруулн...