Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 21. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн тэргүүн цагаагчин гахай сарын 28. Буд гараг. Онгоц одтой, найман цагаан мэнгэтэй шар бич өдөр.
Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагшаа мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
Цаг үе
Хачгийн тархалт тогтоох хамтарсан судалгаа хийлээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс АНУ-ын Флоридагийн их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол оронд тархсан зарим зооноз өвчний үүсгэгчид, тэдгээрийн дамжуулагч болон агуулагч амьтдын тархалт, эктопаразитуудын акарицидын эсрэг мэдрэг чанарын судалгаа” төслийн хүрээнд хээрийн судалгааг амжилттай зохион байгууллаа.
Судалгааг 2026 оны дөрөвдүгээр сарын 13-26-ны хооронд Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн байна.
Судалгааны багт ЗӨСҮТ, АНУ-ын Флоридагийн их сургууль, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн судлаачид болон Баянхонгор, Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төвүүдийн мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.
Судалгааны явцад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Өлзийт, мөн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт, Уянга сумдын нутаг дэвсгэрт нийт 25 цэгт тандалт хийж ажиллав.
Haemaphysalis төрлийн хачгийн тархалтыг нарийвчлан тогтоох, амьдрах орчны онцлогийг тодруулах зорилгоор дээж цуглуулж, хачиг илэрсэн байршлуудын солбилцлыг GPS багажаар баталгаажуулан газарзүйн мэдээллийн систем (GIS)-д бүртгэн мэдээллийн сан бүрдүүллээ.
Судалгааны үр дүнд Баянхонгор, Өвөрхангай аймгуудын хачгийн зүйлийн бүрдэл, тархалтын зураглалыг шинэчилж, хачгаар дамжих халдварын эрсдэлтэй бүс нутгийг илүү нарийвчлан тодорхойлох боломж бүрдэж байна.
Хамтарсан тандалт, судалгааны хүрээнд мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, багаар ажиллах ур чадвараа бэхжүүлсэн нь онцлох үр дүн боллоо гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилж эхэллээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг байсан. Тэгвэл 2026 оны тавдугаар сарын 2-ноос эхлэн нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлж байна.
Мөн дамжин суухын тулд автобуснаас буухдаа картаа дахиж дарах шаардлагагүй боллоо. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна.
Зорчигч та дараах боломжуудаас өөртөө тохируулан ашиглаарай.
- UB card аппликейшн ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та QR ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та зориулалтын картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой,
- Та 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй,
- Та бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм.
Картаа хэрхэн цэнэглэх вэ?
- UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэх боломжтой.
- Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэлт хийх боломжтой.
Зорчигч та бүхэн санал хүсэлт, мэдээллээ ажлын 08:00-17:30 цагийн хооронд 70151289 дугаарт өгнө үү.
Цаг үе
Нэн ховор амьтны жагсаалтад орсон “Монгол бөхөн”
Их мөстлөгөөс амьд үлдсэн бөхөн Монголын говь нутагт л байдаг. Монгол бөхөн сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний амьтан.
Монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг юм.
Монгол бөхөн мөстлөгийн эрин үеэс устаагүй үлдсэн, зөвхөн Монголд байдаг, дэлхийд гайхагдсан цорын ганц эртний эрмэл амьтан юм. “Бөхөн” бол татар гаралтай үг. Бөгтийн хатирч цагт 80-90 километр цагийн хурдтай давхидаг тул бөгтөр бөхөн гэсэн нэр хайрлажээ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйл, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын 2017 оны А/297, 360 дугаар тушаалаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, хамтран ажиллахыг Экологийн цагдаагийн албанаас уриалж байна.
-
Улстөр нийгэм2023/08/04
"Эрт илрүүлэг, үзлэг оношилгоо" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан ...
-
Цаг үе2022/09/23
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
-
Улстөр нийгэм2022/01/10
Шадар сайд С.Амарсайхан Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг ...
-
Улстөр нийгэм2025/12/02
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77.246 цахим, 564 цаасан хэлбэрээр с...
