Цаг үе
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно
Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан ”Нүүдэлчдийн бичээст чулуун дурсгалын судалгаа, өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байрлах Хархорум музейд болох тус хурлаар Уйгурын нийслэл Харбалгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын ойр орчмоос илэрсэн Монгол, Согд, Рүни, Хятад, Араб, Перс бичээст хөшөөдийн түүхэн он цагийн хамаарал, бичээсний утга агуулга, үнэ цэн, ач холбогдол, чулуун дурсгалуудыг хадгалж хамгаалах болон олон улсын туршлага зэрэг асуудлаар хэлэлцэх аж.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Цаг үе2023/08/03
Мэдэгдэл
-
Шударга мэдээ2019/10/30
Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа
-
Шударга мэдээ2021/12/07
Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2022/11/06
Иргэдийн хурлын төлөөлөгчдөд иргэдийн нийтлэг эрх ашгаас илүү улс төрийн эрх аши...
