Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Огноо:

,

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 8. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Намрын адаг цагаан нохой сарын 15. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

Өдрийн наран 7 цаг 47 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойшоо мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. 17 цаг 16 минутаас 21 цаг 56 минутын хооронд үргэлжилнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Израил Улсаас БНХАУ-д Монгол Улсыг хавсран суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Шир Гидеон Мизрахиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Израил Улстай хөдөө аж ахуйн чиглэлээр их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар  санал солилцлоо.

Израил улсын зүгээс хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, богино хугацааны сургалтыг зохион байгуулах боломжтой. Монгол улсын хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа 10 оюутанд жил бүр 11 сарын хугацаатай, цалинтай үйлдвэрийн дадлагад хамрагдах, Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагийн /МАШАВ/ олон улсын мэргэжил дээшлүүлэх сургалтуудад хамрагдах боломжтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 599 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 477 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Үндэсний статистикийн хороо, “Эрдэнэс алт ресурс” ХХК, УБТЗ ХНН, “Зорчигч тээвэр тав” ОНӨААТҮГ, Дорноговь аймгийн Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 5 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 141 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 31 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Аймгийн төсвийн 40 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийн дүгнэлт гаргах, акт тавих, шаардлага өгөх зэргээр чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан хувьдаа ашиг олж байсан, хамаарал бүхий этгээдээсээ шууд худалдан авалт хийдэг, их засварын ажил гүйцэтгэгч байгууллагатай хуйвалдан төсвийн мөнгө хувьдаа завшсан зэрэг үйлдэлд хуульд заасан хариуцлага тооцуулахаар томилох эрх бүхий этгээдэд нь албан бичиг хүргүүлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 22 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Огноо:

,

Даатгуулагч та 1818.mn цахим системийн "Хөнгөлөлттэй эм" цэсэнд хандаж, ангиллаар болон эмийн нэрээр хайх, нөөцтэй эмийн санг ялган харах, эмийн тоо ширхэгээр нийт үнийг тооцоолох боломжтой боллоо. 

Түүнчлэн ЭМД-аас хариуцах болон даатгуулагчаас төлөх төлбөрийн мэдээлэл авах зэргээр хөнгөлөттэй эмтэй холбоотой бүх төрлийн мэдээллийг нэг дороос харах боломжтой.

Мөн “Надтай ойр” хэсгийг ашигласнаар таны байршилд суурилан ойролцоох эмийн сангуудыг хурдан хайж, шаардлагатай эмээ цаг алдалгүй авах боломж бүрдэнэ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох