Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж ажлаа эхлүүллээ

Огноо:

,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны газар, хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүний хамт өнгөрөгч даваа гарагт Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хүсэлтээр уулзалт хийж, талууд байгаль орчны хамгаалал, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид байгаль орчны салбарт тулгамдаж буй олон талт асуудлуудад хамтран ажиллахаар болсон билээ. Энэ уулзалтын үр дүнд талуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдөр хамтарсан уулзалт хийлээ. Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд уул уурхайгаас үүдэлтэй эвдэгдэж, орхигдсон газарт хийгдсэн нөхөн сэргээлт, хуш модны самар түүх нэрийдлээр байгальд учруулж байгаа хор хохиролд дүн шинжилгээ хийж, хяналт тавьж ажиллахаар ажлаа эхлүүллээ.
 
Мөн Богдхан уулын дархан цаазат газар, горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад үүсээд буй одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид дээрх бүсэд дахин шинээр газар олгохгүй байх асуудлыг эцэслэн шийдвэрлэж, ирэх оны буюу 2023 оны нэгдүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээр хууль эрх зүйн орчинд зохицуулалтууд хийгдэж байгааг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд танилцуулаад, байгаль орчны тэр дундаа ус, хөрс, агаар, ой, мод зэрэг стратегийн тэргүүлэх ач холбогдол бүхий асуудалд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, төрийн бус байгууллага зэрэг талуудын оролцоотой хамтарсан хяналтыг хэрэгжүүлж, байгаль хамгаалалд үр дүн гаргаж ажиллахыг санууллаа.
 
Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дагуух усны сан бүхий газарт баригдсан ариун цэврийн модон байгууламж, /жорлон/ зэргийг буулгаж, тухайн байршилд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшээд, хуулийн хугацаанд, зориулалтын дагуу ашиглагдаагүй зарим аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалж байгааг мэдэгдлээ. Мөн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газар, Ойн агентлагаас Архангай, Булган, Хөвсгөл зэрэг аймгуудад хуш модны самар түүх квот, хэмжээ хэтэрсэн, самар түүх нэрийдлээр байгальд хор хохирол учруулаад буй нөхцөл байдал дээр ажлын хэсэг байгуулагдан газар дээр нь очиж, хяналт шалгалт явуулж, нөлөөллийн үнэлгээ хийхээр ажиллаж байна гэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ

Огноо:

,

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.

Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.

“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.

2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.

2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 03-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна.
- - - - - - - - - - - -
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
 
10:00-17:00 цагт: 9, 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн нэгдэл 60, 120 айл, Баруун баян уул 9, Зүүнбаян уулын 3-27-р гудамжууд, 10-р хорооны цогцолбор, 38-р цэцэрлэг, Цагдаагийн 2-р хэлтэс, Өрнөл трейд ХХК, Дэлхийн зөн олон улсын байгууллага болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
НАЛАЙХ ДҮҮРЭГ
 
09:00-17:00 цагт: 4-р хороо Нисэхийн 43-59-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ТӨВ АЙМАГ
 
09:00-19:00 цагт: Зуунмод сум Энхтайван гэр хорооллын 0-10, 10-14, 15-18-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор
- - - - - - - - - - - -
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
 
Эх сурвалж: УБЦТС ТӨХК
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

Огноо:

,

Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.

Тодруулбал:

Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох