Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Иргэн та ЭМД-аараа авсан тусламж, үйлчилгээндээ хяналт тавих боломжтой

Огноо:

,

Яг одоо таны утсанд ЭМДЕГ-ын 133-103 дугаараас эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нэхэмжилсэн мэдээлэл бүхий мэссэж ирсэн үү?
 
Ирсэн бол асуумжийг үнэн зөв бөглөөд илгээгээрэй. Ингэснээр ЭМБ-аас авсан тусламж, үйлчилгээний мэдээлэлд цахимаар хяналт тавих, эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл гаднаас авхуулсан, төлбөртэй оношилгоо, шинжилгээ хийлгэсэн зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.
 
Даатгалын сангийн мөнгийг үр ашигтай, зүй зохистой зарцуулахад даатгуулагч таны оролцоо чухал.
Эх сурвалж: ЭМДЕГ
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална

Огноо:

,

Нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ноос худалдаалж эхэлнэ. Үнийн хувьд үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил нийт 5000 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Үүний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна.

Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-ны өдрүүдэд нийслэлийн 18 байршилд зохион байгуулна.

Энэ талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Ж.Дуламсүрэн “Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан энэ жил 5000 тонн үхэр, хонины махыг нөөцлөн бэлтгэсэн. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 410 хүнсний дэлгүүрээр энэ сарын 20-ноос эхлэн жижиглэн хэлбэрээр худалдаална. Өнгөрсөн жилүүдэд нөөцийн махыг гуравдугаар сараас худалдаалдаг байсан бол энэ жил махны нийлүүлэлт багасаж, үнийн хөөргөдөл ихэссэн тул борлуулалтыг эрт эхэлж байна. Мөн “Амар байна уу” сар шинийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.

Огноо:

,

Цаг агаар эрс хүйтэрч осголт, хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлээрэй.

Хөлдөлтийн үе шат

1.Арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана.
2.Жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ.
3.Хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ .Өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ.
4.Яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ.Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ.

Хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламж

Аажим дотроос нь гэсгээх-хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5-6 цагийн турш бүлээн жин тавих

Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх-хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх

Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх–халуун устай ваннанд 30-45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна

Огноо:

,

Өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний нийт 14 байгууллагын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан байна. 

Гудамж, талбайн цас цэвэрлэхээр нийт 280 хүн, 54 техник, 84 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна.

Зам талбайд 45 тонн давс, 84 тонн бодис цацсан бөгөөд 1149.5 тонн давс, 471.5 тонн бодис, 94 шоо метр дайргын нөөцтэй байна.

Явган зам, зорчих хэсэг хусалт, түрэлт, цэвэрлэгээнээс гарсан хар цасны ачилтын цэвэрлэгээг хийсэн.

Харин Хөшигийн хөндий, Айцын даваа, Морингийн даваа, Наадамчдын зам болон гэр хорооллын дундах замуудад давс, бодис цацаж байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох