Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Ларс Клингбайлтэй уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Германы Социалдемократ намын дарга Л.Клингбайлтэй 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уулзаж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын улс төр, нийгмийн нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн хөгжил, ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Германы талтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангах нь чухал болохыг тэмдэглэв.
Улстөр нийгэм
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх Төрийн ёслолын ажиллагаа боллоо
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх Төрийн ёслолын ажиллагаа боллоо.
Тус ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн газрын гишүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.01.24/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
1. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
2. “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3. ““Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
4. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
5. Баталсан хууль, тогтоолын эцсийн найруулгыг сонсоно;
6. Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хаалт.