Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэх тогтоол батлагдлаа

Огноо:

,

Өнөөдөр “Үндэсний мэдээлллийн төв”-д Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Үнэ тариф, зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбулган нар сэтгүүлч нарт зориулан мэдээлэл хийлээ.  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 07 дугаар сарын  04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар  433, 434 тоот тогтоол гаргалаа.

Энэхүү тогтоолд “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 2019 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50  хөнгөлөхийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.

Мөн Нийслэлийн гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500 кВт.цаг байхаар тогтоосон байна.  Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувийн хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаараас илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр заасан байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх явцад цахилгаан шугам сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгожээ.

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг 2017 оноос үзүүлж эхэлсэн бөгөөд тус онд 101.326 айл өрх  хамрагдаж, нийтдээ 6.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 116966 айл өрх нийтдээ 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд гэсэн тооцоог гарчээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифын хөнгөлөлтөд  нийтдээ 35.7 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, АМНАТ төлөлтийг шалгана

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж дараах шийдвэрийг гаргалаа.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт, тэдгээрийн эзэмшил, байршил зэрэгт улсын нэгдсэн тооллого, хяналт үнэлгээ хийх, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөлтийн явцыг шалгаж, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгууллаа. Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахална.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл өнөөдөр хүчин төгөлдөр байна.

Цаашид ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үр ашигтай ашиглах талаар төрийн оновчтой бодлогыг тодорхойлж, баялгийн менежментийг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтод хяналт үнэлгээ хийж, тусгай зөвшөөрлүүдийн эзэмшил болон байршилд улсын нэгдсэн тооллого зохион байгуулах шаардлага үүсээд байгааг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням танилцууллаа.


Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцлав

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 27-нд болж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй “Нэйшнл трейдинг энд транспорт” ХХК-тай байгуулсан “Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цуцалж, гэрээний хүрээнд концесс эзэмшигчид шилжүүлсэн газар эзэмших эрх, болон бусад дагалдах өмч, хөрөнгийг төрийн өмчид зохих журмын дагуу шилжүүлэн авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газартай “Нэйшнл трейдинг энд транспорт групп” ХХК-ийн 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан концессын гэрээнд “Концесс эзэмшигч нь төслийн барилга угсралтын ажлыг батлагдсан зураг, төсөл, хуваарийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2.5 жилд багтаан гүйцэтгэнэ” гэж заажээ.

Төслийн санхүүжилтийн гэрээг хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, төслийн санхүүжилтийн эхний ээлжийн 12 сая ам.долларыг гэрээ байгуулсан өдрөөс хойш зургаан сарын дотор Монгол Улсын аль нэг арилжааны банк дахь өөрийн дансанд байршуулж, төслийн зориулалтын дагуу зарцуулаагүй, барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай холбогдох зөвшөөрлүүдийг аваагүй зэрэг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрэн хангагдаагүй нь цуцлах үндэслэл болжээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл наймдугаар сарын 28-нд эхэлнэ

Огноо:

,

Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны хүсэлтийг 2025 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 08-ны өдрийг дуустал e-Mongolia системээр хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны бүртгэлээр нэгдүгээр шатны бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжтой.

Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та e-mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээг авч харах боломжтой.

Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэл наймдугаар сарын 4-18-ны өдрүүдэд явагдаж дууссан. Цэцэрлэгийн цахим бүртгэлд нийтдээ 101.117 хүүхэд бүртгүүлжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 цаг 40 минут

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Шударга мэдээ5 цаг 48 минут

Улсын хэмжээнд лицензийн тооллого хийж, АМНАТ төлөлтийг шалгана

Улстөр нийгэм5 цаг 50 минут

Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төслийг төр, хувийн хэвшлийн түн...

Улстөр нийгэм5 цаг 53 минут

"Аялал жуулчлалын хөгжлийн төв"-ийг татан буулгалаа

Улстөр нийгэм5 цаг 56 минут

Өр төлбөрт тооцож авсан үл хөдлөх хөрөнгийг цэцэрлэг, сургууль, эмнэ...

Улстөр нийгэм5 цаг 58 минут

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд, онцгой ба...

Шударга мэдээ6 цаг 2 минут

“Рашаант дахь улсын нөөцийн агуулах” төслийн концессын гэрээг цу...

Улстөр нийгэм6 цаг 4 минут

2026 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Цаг үе6 цаг 11 минут

ЦЕГ: Цахимаар сугалаанд оролцож, мөнгөө шилжүүлсэн иргэд залилуулж б...

Цаг үе6 цаг 13 минут

Говийн бүсийг тогтвортой хөгжүүлэх гурван талт хамтын ажиллагаа эхэл...

Санал болгох