Цаг үе
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулав

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооныхон Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Хяналт шалгалт, зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн нартай уулзаж Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт болон финтекийн үйлчилгээ үзүүлж буй банк бус санхүүгийн байгууллагуудтай холбоотой асуудлаар мэдээлэл солилцлоо.
Санхүүгийн зохицуулах хорооноос энэ үеэр дээрх хуулийн хэрэгжилт, зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ банк бус санхүүгийн салбар тэр дундаа финтек үйлчилгээ үзүүлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан юм.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр 30 хэмыг давж халж, Алтай, Хангайн уулархаг нутаг болон Алтайн өвөр говиор дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 20-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг, Алтайн өвөр говь, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 26-28 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 21-нээс 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 21-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 22-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 23-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 20-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрөөс Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ.
Тодруулбал, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 9 чиглэлд ирэх есдүгээр сарын 21-ний өдрийг дуустал хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллах юм. Энэ жилээс Сэлбэ гол дагуу хөдөлгөөнт эрүүл ажиллана. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх завьт болон хөдөлгөөнт эргүүл 15 дахь жилдээ ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
-
Шударга мэдээ2022/09/08
Б.Баасандорж: Нэг хүн, нэг компанийн эрх ашиг бус нийтийн эрх ашиг чухал
-
Цаг үе2023/10/30
Монгол, Мексикийн боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар сан...
-
Цаг үе2024/11/01
2024 оны шалгалтын бүртгэл дуусахад 9 хоног үлдлээ
-
Цаг үе2024/10/17
Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг байгуулах т...