Шударга мэдээ
Сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана

Өнөөдөр буюу 2022 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 11 цагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
“Холидэй Инн” зочид буудлын 2 давхарын хурлын танхимд болох тус уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Монголын Архитекторуудын Эвлэл, Монголын Барилгын Зураг, Төсөл Зохиогчдын холбоо, Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо Орон тооны бус экспертүүд, Барилгын зураг төсөл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллүүд оролцох аж.
Шударга мэдээ
Сангийн сайд Б.Жавхлан хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа

Шударга мэдээ
Багануурын Ус, дулаан дамжуулах төвийг шинэчилж, 2289 метр урт дулааны шугам угсарч байна
Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсгийн 24.8 га талбайн дахин төлөвлөлтийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэнтэй ажиллалаа. Өнөөдрийн байдлаар тухайн байршилд инженерийн шугам сүлжээний ажлууд хийгдэж, 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Энэ хэсэгт Багануурын анхны шавийг тавьж байсан. Хүн ам олноор суурьшиж нарийн гудамжууд олонтой болсон. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор энэ хэсэгт айл өрх, аж ахуйн нэгжийн 500 орчим нэгж талбарыг чөлөөлөх хэрэгтэй байгаа. Хамгийн түрүүнд газрын дахин үнэлгээг хийх шаардлагатай” гэлээ.
“Бум од” компанийн төслийн менежер н.Батхүрэл “2024 оноос энэ хэсэгт дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. 2026 он хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Ус, дулаан дамжуулах төвийг буулган шинэчлэх, 2289 метр 5 хос дулааны шугам угсрах, 2500 метр ариутгах татуургын ажлыг хийнэ. 2024 онд Ус, дулаан дамжуулах төвийн буулгалт, шинэчлэлийн иж бүрэн ажлыг хийж дуусгасан. 2289 метр 5 хос дулааны шугам угсрах ажил хийхээс 1000 метр шугамыг угсарсан. Аравдугаар сарын 1-нд энэ жилийн төлөвлөгөөт ажлууд дуусна. Трасс шугам угсрахад газар чөлөөлөх хэрэгтэй” гэв.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Багануур дүүрэгт Устөрөгчийн үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний станц барих, эмнэлэг, сургуулийн их засвар, гудамж, талбайн тохижилт, дулааны станцыг шинэчлэх, авто зам барих гээд олон ажлын үр дүнтэй танилцаж, цаашдын төлөв байдлыг хэлэлцлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Шударга мэдээ
Нэг цонхны үйлчилгээг цахимжуулж, экспортыг нэмэгдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор Гашуунсухайт хилийн боомтын “Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал”-ын ухаалаг гарцаар Монголын хөрөнгийн биржээр арилжаалсан нүүрс тээвэрлэх жолоочтой тээврийн хэрэгслийг нэвтрүүлж, тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах эрчим хүчний нүүрсний үнийг зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөнд нийцүүлэн өөрчлөх, Гаалийн бүрдүүлэлт хийх, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих ажлыг цахимжуулахыг даалгалаа.
Манай улсад гадаад худалдаа эрхлэгчийн бүрдүүлж байгаа маягтуудаас гаалийн мэдүүлэгт хамгийн их буюу 116 төрлийн, улсын бүртгэлийн гэрчилгээ хамгийн цөөн буюу найман төрлийн мэдээллийг агуулдаг. Экспортын үйл ажиллагаанд 40 гаруй бичиг баримт бүрдүүлж байгаагаас зарим тохиолдолд дунджаар 6-12 удаа давхардуулан шаардаж байна.
Гадаад худалдаанд тулгарч буй эдгээр хүндрэлүүдийг цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн боловч системийн санхүүжилттэй холбоотойгоор ажил удааширчээ. Иймд санхүүжилтийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, худалдан авах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өглөө.
Хилээр экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээний дээж өгөх, хариу авах үйл ажиллагаа нь голчлон Улаанбаатар хот дахь Гаалийн төв лабораториос хамаарч байгаа нь экспортыг удаашруулах нэг хүчин зүйл болж байна. Тухайлбал, нүүрсний дээжийг гаалийн төв лабораторид өгөөд хариу авах хүртэл дунджаар долоо хоног, хамгийн ихдээ 35 хоног хүртэл зарцуулж байна. Мөн хилийн Гашуунсухайт боомт дахь шинжилгээний лабораторийн барилгын ажил дуусаж, тоног төхөөрөмжүүд бэлэн болж байгаа ч үйл ажиллагаа эхлээгүй байна. Иймд тус тогтоолоор мөн,
- Гаалийн Төв лабораторид шинжлэх нүүрсний дээжийг 48 цагийн дотор магадлан шинжилгээний дүгнэлтийг гаргах боломжийг 2025 оны наймдугаар сард багтаан бүрдүүлэх,
- Гашуунсухайт боомтын гаалийн салбар лабораторийг 2025 онд багтаан ашиглалтад оруулах,
- Бусад боомтын лабораторийг ашиглалтад орох хүртэл хугацаанд хувийн компаниудын лабораторийн мэдээллийг гаалийн мэдээллийн системд 2025 оны гуравдугаар улиралд багтаан холбох ажлуудыг хийж гүйцэтгэхийг Гаалийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг болгов.
-
Улстөр нийгэм2024/11/05
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боло...
-
Урлаг спорт2020/12/24
"Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн з...
-
Цаг үе2023/01/24
БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
-
Цаг үе2023/12/26
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна