Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

МХЕГ-аас тариаланчдад хандан зөвлөмж гаргалаа

Огноо:

,

Энэ жил тариалангийн зарим нутгаар хур бороо ихтэй байгаа нь таримлын болц удаашрах, ногоон тариа түрж ургахад нөлөөлж байгаа бөгөөд сортын онцлог, үрийн нормоос хамаарч буудай налах зэргээс шалтгаалан ургац хураалтад хүндрэл үүсч болзошгүй байна.

Түүнчлэн тариалангийн талбайн ургамал хаврын сүүлчийн цочир хүйтрэл, өдөр шөнийн температурын хэлбэлзэл, их халалт, ус ихтэй ширүүн бороо зэрэг хүчин зүйлд өртсөн, буудайн навчны болон түрүүний септориоз, зэв зэрэг өвчин ихээр илэрсэн нь ургацын хэмжээг бууруулах нэг нөхцөл болж байна. Бороо хур ихтэй жил стандартаас давсан чийгтэй, цавуулаг багатай, ногоон тариа ихтэй, үр хөврөл харлах өвчтэй, өнгө хувирсан зэрэг буудай хураан авч болзошгүй юм. Нөхцөл байдлаас шалтгаалан ангилан хадалт хийх нь зүйтэй боловч цас эрт орох магадлал өндөртэй жил ангилан хадалт хийх нь эрсдэлтэй.

Иймд тариаланчдад дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

1. Тариа хураалтыг богино хугацаанд хаягдалгүй хураахын тулд тарианы болц, талбайн хогтолт, ургацын хэмжээ, ургамлын өндөр, өтгөн зэргийг цаг агаарын байдалтай уялдуулан төлөвлөн хийх:

2. Таримлын чийг бууруулах, хог ургамлыг устгах, үтрэмийн ажлын ачааллыг бууруулах зорилгоор талбайд десикаци  (таримлын үрийн чийг багасгах зохиомол арга хэмжээ) хийх, захлах юмуу зурваслан хадах зэргээр салхилуулан хураалтын өмнөх арга хэмжээг цаг алдалгүй хийх:

3. Таримлын үрийн чийгийг багасгах химийн аргыг хэрэглэх: БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан ургамал хамгааллын бодисын жагсаалтад орсон  ( https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390322862571 ) глифосат үйлчлэх бодис бүхий  Торнадо, Спрут экстра, Раундап болон дикват үйлчлэх бодис бүхий Дикват, Суховей, Реглон, зэрэг бодисыг улаанбуудайн үрийн чийг 30% буюу түүнээс бага тохиолдолд ашиглах боломжтой.

4. Таримлын чийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ургац хураах хугацааг тооцоолох ба норм, тун хэмжээг зааврын дагуу хэрэглэх: Тухайлбал: Торнада-540  глифосат суурьтай нь хураалтаас  хоёр  долоо хоногийн өмнө, Дикват, Суховей  буюу  дикват суурьтай нь  бэлдмэлийг хураалтаас 6 хоногийн өмнө хэрэглэхээр заасан байдаг. Десикаци хийхдээ тариалангийн талбайд мал оруулахгүй байх тухай мэдэгдлийг ойр орчмын малчдад хүргүүлэх, тухайн сумын Засаг даргын тамгын газарт мэдэгдэх нь зүйтэй.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр

  • Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
  • Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ13 цаг 15 минут

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Цаг үе13 цаг 17 минут

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Улстөр нийгэм13 цаг 20 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Цаг үе13 цаг 23 минут

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Цаг үе13 цаг 26 минут

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм13 цаг 37 минут

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Шударга мэдээ13 цаг 39 минут

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Цаг үе13 цаг 42 минут

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улстөр нийгэм13 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Цаг үе13 цаг 59 минут

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Санал болгох