Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

БСШУЯ: Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд шилжүүлэн сургана

Огноо:

,

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв. Монгол Улсын засгийн газрын тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1567 оюутан суралцаж байсан юм. Энэ багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжийг нээж байна. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

21 сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 24 сургуульд зөрчил дутагдлаа засах 6 сарын хугацаатай үүрэг өгч байна. Энэ хугацаанд стандарт шаардлагыг хангуулаагүй, хуульд нийцүүлсэн үйл ажиллагааг явуулаагүй тохиолдолд мөн тусгай зөвшөөрлийг цуцлах юм.

Сургалтын үйл ажиллагааг зогсоохоос гадна сургуулиудын хөтөлбөрт мөн шалгалт хийж хүчингүй болгож байна. Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуулиуд 2564 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байсан бол 908 хөтөлбөрийг хүчингүй болголоо. Ингэснээр 1656 хөтөлбөр хүчин төгөлдөр хэрэгжих юм.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ойрын жилүүдэд манай улсад 39 мянган инженер техникийн ажилтан шардлагатай байна. Гэтэл өнгөрсөн таван жилд 14874 энэ чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэжээ. Хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтын дараа энэ бүх гажуудал засагдах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалтыг гуравдугаар сарын 15-наас өмнө зарлана

Огноо:

,

Төрийн худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж байгаа улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг 2026 оны гуравдугаар сарын 15-ны дотор бүрэн зарлаж, дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулж дуусгахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, аймаг, нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, худалдан авах ажиллагааны явцад тогтмол хяналт тавьж, явцыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Шадар сайд Т.Доржхандад үүрэг болголоо.

Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д 2026 онд шинээр хэрэгжүүлэх 3,534.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 296 төсөл, арга хэмжээ тусгагджээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Усны газар болон БНЭУ-ын Kalpataru Projects International Limited (KPIL) компани Монгол Улсад хэрэгжүүлэх усны томоохон төслүүдэд хамтран ажиллахаар санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стратегийн ач холбогдол бүхий Туул усан цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлууд үе шаттай үргэлжилж байна.

Эхний ээлжид төслийн байршлыг сонгох урьдчилсан судалгааг гүйцэтгэж, геологи, газрын хэлбэршил, ус хуримтлуулах боломж зэрэг үндсэн шалгууруудаар харьцуулсан үнэлгээ хийсэн байна. Үүний үр дүнд хамгийн тохиромжтойд тооцогдсон гуравдугаар байршлыг сонгон, цаашдын нарийвчилсан судалгаа, зураг төслийн ажлыг тухайн цэгт төвлөрүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард холбогдох байгууллагуудын уулзалтаар төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг түргэвчлэх, дараагийн үе шатны судалгаануудыг уялдаа холбоотой, цогц байдлаар боловсруулах шаардлагатайг онцлон, үүрэг чиглэл өгсөн юм.

“Туул усан цогцолбор” нь гадаргын усыг хуримтлуулах шинэ эх үүсвэр бий болгох бөгөөд урьдчилсан судалгаагаар тус байгууламж 5,569 га ус хурах талбайтай, 50-100 сая шоо метр ус хуримтлуулах хүчин чадалтай байхаар тооцоологдсон. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх инженерийн үндсэн шийдэл нь нийслэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг урт хугацаанд хангах боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

Төсөл хэрэгжсэнээр гадаргын усыг зохицуулалттайгаар ашиглах нөхцөл бүрдэж, гүний усны хэт ашиглалтыг бууруулна. Мөн үерийн урсцыг зохицуулах, үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарын усан хангамжийг нэмэгдүүлэх, улмаар нийслэлийн усны нөөцийн менежментийг илүү тогтвортой, олон тулгуурт бүтэцтэй болгох стратегийн ач холбогдолтой юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж, Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.

Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 38 минут

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон ...

Цаг үе16 цаг 5 минут

"American Airlines" компани Венесуэл руус нислэг хийх эрхээ сэргээлэ...

Цаг үе16 цаг 11 минут

Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэ...

Улстөр нийгэм16 цаг 57 минут

УОК: Аймгийн Засаг дарга, аймгуудын онцгой комисст үүрэг даалгавар ө...

Шударга мэдээ17 цаг 37 минут

Улсын төсвөөр 2026 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч...

Цаг үе17 цаг 46 минут

“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн урьдчилсан сонгон ...

Улстөр нийгэм17 цаг 49 минут

НИТХ-ын хүний хөгжлийн хороо жендэрийн үндэсний хороотой хамтран эрч...

Улстөр нийгэм17 цаг 51 минут

Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцэ...

Цаг үе17 цаг 55 минут

“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх б...

Цаг үе2026/03/04

Хөдөлгөөний эрчим, ачаалал өндөртэй байршлуудад олон түвшний уулзвар...

Санал болгох