Цаг үе
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг яаравчлахыг хүслээ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлуудтай танилцах үеэр өнөөдөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Б.Энхцаг "Манай нэгтгэл 303 тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүнтэй. Бидний хүрч ирсэн хоёрдугаар бааз 146 тээврийн хэрэгсэлтэй. Тэдгээрээс 60 шинэ автобус, 20 нь 2015 онд үйлдвэрлэгдсэн угсраа автобус бол 32 нь троллейбус, 30 нь 2009 онд Солонгост үйлдвэрлэсэн автобус байгаа. Тус бааз өдөр тутамд 36 тээврийн хэрэгслээр нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Харин Зорчигч тээврийн нэгдүгээр бааз нь 121 тээврийн хэрэгслээр нийтэд үйлчилдэг. Нийлээд 80 орчим тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнээс гаргах шаардлагатай байгаа. 2009 онд үйлдвэрлэсэн автобуснууд байгаа.
Шинээр ирсэн тээврийн хэрэгслүүд зорчигчдын сэтгэл ханамж өндөр байлаа. Зуны халуун, өвлийн хүйтэнд сэрүүцүүлэх болон халаах төхөөрөмжтэй учраас ая тух хангах талдаа эерэг үзүүлэлттэй байна. Манай байгууллагын зүгээс парк шинэчлэлтийг богино хугацаанд дуусгаж, авчраагүй байгаа автобусыг яаравчлан оруулж ирэх шаардлагатай байгааг хотын удирдлагуудад хэллээ. Мөн цахилгаан тээврийн хэрэгслийн бэлэн байдлыг ашиглан троллейбусаар парк шинэчлэх хэрэгтэй байна. Гарааш барих талбай шаардлагатай байна. Зорчигч тээврийн хоёрдугаар бааз л гэхэд 1987 оноос хойш объектын их засвар хийгээгүй. Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлууд тулгамдсан асуудал болоод байна" гэлээ.


Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
