Үзэл бодол
"Солонгост байгаа монголчууд Төрийн банкаар дамжуулан орон сууцтай болох боломжтой"
-Шинээр гаргасан багц бүтээгдэхүүнийхээ талаар товч мэдээлэл өгөөч?
– Төрийн банк нь харилцагчдадаа банкны үйлчилгээг хамгийн хялбараар нэг дороос, багцаар нь хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд гадаадад урт хугацааны ажлын гэрээ болон бусад визний зөвшөөрлийн дагуу сурч, ажиллаж буй монголчууддаа зориулан хуримтлал үүсгэж улмаар орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх, санхүүгийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн багц бүтээгдэхүүнийг нэвтрүүллээ. Бид эхний ээлжинд монголчууд хамгийн их амьдардаг БНСУ-д урт хугацаанд сурч, ажиллах зөвшөөрөлтэй Монгол иргэддээ Олон улсын карт, Гялсбанк, Хаус хадгаламж болон Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамтад нь багцалж санал байгаа юм.
-Яагаад заавал Солонгост зөвшөөрөлтэй амьдарч байгаа монголчуудад зориулсан юм бэ?
– Төрийн банкны хувьд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны зөвшөөрөл бүхий Төлөөлөгчийн газартай. Тус төлөөлөгчийн газраараа дамжуулан БНСУ-д амьдарч буй 37 мянган монголчуудад санхүүгийн боловсрол, зөвлөгөө, мэдээлэл хүргэж ажиллаж байна. Бидний хийсэн судалгаагаар Солонгост ажиллаж, амьдарч буй монголчууд маань хуримтлал үүсгэх, орон сууц худалдан авах хүсэл зорилгоор тус улсыг зорьдог тул хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн багц бүтээгдэхүүн гаргасан юм.
-Багц бүтээгдэхүүнийг хэрхэн, хаанаас авах вэ?
– Солонгосруу явах гэж байгаа визний зөвшөөрөлтэй харилцагч Монгол Улсад байх хугацаандаа Төрийн банкны өөрт ойрхон салбарт очиж Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлж, олон улсын карт нээлгэх боломжтой. Харин Хаус хадгаламжийг Солонгос дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан нээлгэх бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Хаус хадгаламждаа сар бүр хуримтлал хийж орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэн орон сууцны зээл авах, зээл болон бүх төрлийн хэрэглээний төлбөрөө Гялсбанкаараа төлөх, картаа ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх гэх мэт багц боломжуудыг энэхүү багц бүтээгдэхүүн олгож байгаа юм.
-Хаус хадгаламжийн хүү, нөхцөлийн хувьд?
– Хаус хадгаламж 365 хоногийн хугацаатай жилийн 10.3 хувтийн хүүтэй, доод үлдэгдэл нэг сая төгрөг, Сар бүр тогтмол хийх орлогын дүн 2.5 сая төгрөгөөс дээш байгаа. Мөн Хаус хадгаламжийн бүтээгдэхүүн нээсэн харилцагчийн Карт болон Гялсбанкны эхний жилийн хураамжаас чөлөөлнө.
-Орон сууцны зээлийн нөхцөлийн талаар мэдээлэл өгч болох уу?
– Бид харилцагчдадаа гурван төрлийн орон сууцны зээл санал болгож байна. Үүнд:
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл, Орон сууцны ипотекийн зээл багтахж байгаа. Дээрх гурван төрлийн зээлийн нөхцөлийн хувьд харьцангуй уян хатан буюу Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл сарын нэг, Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл сарын 1.2, Орон сууцны ипотекийн зээл Монголбанкны эх үүсвэртэйгээр жилийн 6 хувийн хүүтэй байгаа.
-Бүтээгдэхүүн нөхцөл, шаардлагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах вэ?
– “Гадаадад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдэд зориулсан багц бүтээгдэхүүн”-ийн нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас https://www.statebank.mn/product/1258 -т хандан авах боломжтой. Мөн Төрийн банкны БНСУ дахь төлөөлөгчийн газрын 010-8280-0712, 010-4480-1883, 010-7280-1883 утсаар мэдээлэл авах боломжтой.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
