Шударга мэдээ
АИ-92 автобензиний 40 хоногийн нөөцтэй байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 64,494 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,443 тн, АИ-92 автобензин 27,490 тн, АИ-95 автобензин 3,832 тн, ДТ 28,146 тн байгаа ба АИ-92 автобензиний 29, АИ-95 автобензиний 52, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.
Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 14,178 тн, хангайн бүсэд 8,606 тн, төвийн бүсэд 31,966 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,069 тн байна.
Манай улс он гарсаар нийт 840.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 18.4 мян.тн, АИ-92 автобензин 282.0 мян.тн, АИ-95/98 автобензин 13.9 мян.тн, ДТ 420.2 мян.тн, онгоцны түлш 25.2 мян.тн, бусад 80.7 мян.тн байна.
Эх сурвалж: УУХҮЯ
Шударга мэдээ
Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны хоёрдугаар сарын 25-нд болж, Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламж болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр шийдвэрлэх боломжийг судалж, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км автозамыг зургаан эгнээ болгон өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж буй бөгөөд Дарханы замыг шинэчлэхэд гаргасан алдааг дахин давтахгүй байхад анхаарч ажиллах, бүтээн байгуулалтын ажлыг энэ онд багтаан эхлүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголлоо.
Мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх төслийг хариуцан ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболдыг томиллоо.
Шударга мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдэд нэгж хувьцаанд 65.55 төгрөгийн ногдол ашиг олгоно
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Түүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөг нийт 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоос Монгол Улсын 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно.
1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгох ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохих журмын дагуу зохион байгуулж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид үүрэг болголоо.
Шударга мэдээ
Виз мэдүүлэх үү, визийн зөвшөөрөл мэдүүлэх үү?
“Виз” гэж Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Уламжлалт наалтан хэлбэрийн визээс гадна цахим хэлбэрийн виз гэж байдаг. Наалтан хэлбэрийн виз авахдаа гадаадын иргэн нь визийн зөвшөөрөл буюу урилгаа барьж очоод ЭСЯ, КГ-аас (эсвэл орж ирэхдээ хилийн боомт дээрээс) визээ наалгаж авдаг бол цахим хэлбэрийн визийг паспорт дээр наалгах буюу визэнд орох, виз наалгах цаг зарцуулах шаардлагагүй.
Уригч шууд виз мэдүүлснээр хэрэв олгогдсон тохиолдолд QR кодоор баталгаажсан цахим хэлбэрийн визийн файлыг татаж аваад уригдагч гадаадын иргэнд илгээнэ. Гадаадын иргэн уг цахим визийг хэвлэж аваад (эсвэл дижитал хэлбэрээр утсан дээрээ хадгалах) хүчин төгөлдөр паспортын хамтаар биедээ авч явна гэсэн үг. Шууд виз мэдүүлэх тохиолдолд уригч визийн үндсэн хураамж буюу 45-95 доллар (визийн төрлөөсөө хамаарч хураамж өөр өөр)-ыг төлнө гэсэн үг.
"Визийн зөвшөөрөл" гэж гадаадын иргэнд виз олгох/авах урилгын шинж чанартай баримт бичиг юм. Уг зөвшөөрлийн дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас эсвэл орж ирэх хилийн боомт дээрээс визээ даруулдаг (паспорт дээрээ наалгадаг). Гадаадын иргэнийг урихдаа “визийн зөвшөөрөл” мэдүүлэх бөгөөд уригч нь 1 иргэний 2500-5000 төгрөг төлнө.

-
Цаг үе2019/10/15
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2023/08/03
Түр зам тавин, аюулгүй хөдөлгөөн нээх хүртэл хүлээхийг зөвлөж байна
-
Улстөр нийгэм2025/03/20
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д албан ёсны айлчлал хийж байна
-
Цаг үе2024/11/18
Төрийн банк төрийн өмчит ТОП аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа
