Цаг үе
Электрон тамхины хэрэглээнээс хүүхдийг хамгаалах аян явагдлаа
Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Баян-Өлгий аймагт “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд 21 нас хүрээгүй иргэнд утаат, электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдаалах, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор утаат, электрон тамхи түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох мэдэгдэл, зөвлөмжийг дэлгүүр, бөөний цэгүүдэд тарааж, хяналт шалгалт хийж ажиллажээ.
Мөн Баян-Өлгий аймагт олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан холбогдох байгууллагуудтай хамтран нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж ард иргэдэд хууль сурталчлан ажиллажээ.
Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний газруудад хүнсний бүтээгдэхүүн болон үйлчилгээний стандарт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Уламжлалт цагаан сар, наурыз, хүүхдийн баярыг угтан хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтад 198 хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгж, иргэнийг хамруулж, хэрэглэх хугацаа хэтэрсэн 23 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгалд оруулжээ. Илэрсэн зөрчлийн мөрөөр 68 заалттай 15 албан шаардлага хүргүүлж биелэлтэд хяналт тавьж, орон нутаг дахь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон фейсбүүк хуудсаар ард иргэдэд 124 удаа зөвлөмж, сэрэмжлүүлэг явуулж сурталчилсан байна.
Өвөрхангай аймаг дахь улсын байцаагч аймгийн хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн эрх үүргийг сурталчлан таниулах, электрон тамхины хор нөлөөг өсвөр үеийнхэнд таниулан ойлголт өгөх, хүүхэд эрхэм хэрэглэгч байх талаар иргэд, хүүхдүүдэд сурталчлан ажиллажээ.
Эх сурвалж: ШӨХТГ
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
-
Шударга мэдээ2024/09/24
Өнгөрсөн 7 хоногт I эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгджээ
-
Улстөр нийгэм2021/06/30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо
-
Улстөр нийгэм2023/10/13
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг НИТХ-ын төлөөлөгчдийн 78....
-
Цаг үе2022/11/17
“Өсвөр үеийн эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” сэдэ...
