Шударга мэдээ
“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо
"Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм.
Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу нийт 101 хүлэмж олгох бөгөөд нэг бүрийн үнэ нь 1,178,000 төгрөгийн үнэтэй уг хүлэмжийг аж ахуйн эрхлэгчид жил бүр 290 мянган төгрөгийн эргэн төлөлттэйгээр 4 жилийн хугацаанд төлөх юм. Нийлэг хальсан уг хүлэмж нь гадуураа нарны хэт халалтаас сэргийлэх хамгаалах тор бүхий 4x8 харьцаатай 32м.кв, хавар, зун, намрын улиралд ашиглах боломжтой, мананжуулах усны системтэй иж бүрэн хүлэмж ажээ. Хүлэмж нийлүүлэх ажлыг аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас тендэр зарлан шалгаруулж “Их булаг интьернэшнл” ХХК нийлүүлжээ. Өнөөдөр Гурван булаг, Баяннуур, Дашинчилэн сумын төлөөлөл ирж хүлэмжээ хүлээн авлаа.
Агрономич Б.Энхбаяр: Энэ хүлэмжээр 5 ам бүлтэй айл хэрэгцээгээ хангаад илүүгээр нь амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломжтой
Хүлэмж гардуулах арга хэмжээний үеэр Аймгийн ХХААГ-ын Ерөнхий агрономич Б.Энхбаяртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Хүлэмжийг ямар сонгон шалгаруулалтаар иргэдэд олгож байгаа вэ?
-Гол зорилго нь хүнсний ногоо тариалагч өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс 3-н улиралд үлэмжийн ногоо тариалах нь давуу талтай юм гэж үзэж “Шинэ хөдөө” төслийн хүрээнд 16 сумдад энэхүү хүлэмжийг олгож байгаа.
- Хүлэмж маань хэр чанартай гэж үзэж байна. Авсан иргэд маань 4 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна. Үр ашгаа хэдий хугацаанд өгнө гэж тооцоолж байгаа вэ?
-Техникийн тодорхойлолт, болзлыг хангасан учраас мэргэжлийн хувьд чанартай гэж дүгнэж байгаа. Аливаа хүлэмжийн чанар нь плёнкон хальсны чанартаа байдаг. Сайн чанарын хүлэмж 5-н жилээ даадаг гэж үздэг, түүнээс цааш хүлэмж эрхлэгч өөрөө засаж шинэчлээд ашиглах боломжтой. Энэ удаагийн хүлэмжийн давуу тал нь гадуураа нарны хэт халалт, цонолтоос хамгаалах давхар тортой ирсэн. Энэ нь плёнкны эдэлгээг уртасгах, тэгснээрээ ургацыг нэмэгдүүлэх давуу талтай. Зах зээлийн үнийн хувьд ч гэсэн арай хямд үнийн саналыг бид сонгосон.
-32 м.кв хэмжээтэй хүлэмж, энэ зайд хэр хэмжээний ногоо тариалах боломжтой вэ? Хэрэгцээг нь хангаад дээр нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх боломжтой юу?
- Айл өрхийн хашаанд тийм ч их зай эзлээд байхааргүй боломжийн хэмжээтэй гэж үзсэн. Тэгсэн хэрнээ 4-5 гишүүнтэй өрхийн хэрэгцээг шинэ ногоогоор хангаад илүү ургацаа худалдаалж амьжиргаандаа нэмэр болох бүрэн боломжтой. 32 м.кв талбайн ашигтай талбай нь 30 м.кв, 1 м.кв талбайд 5-6 ширхэг ургамал ургадаг. 1 ургамлаас 5-6 кг жимс авдаг гэж тооцдог. Ингээд тооцохоор 5 гишүүнтэй өрх хэрэгцээгээ 1 таримлаасаа хангаад үлдсэн таримлынхаа ургацыг борлуулах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ тооцооллын үндсэн дээр бид 4 жилийн хугацаанд эргэн төлөлтөө төлөх боломжтой гэж үзсэн.
-Энэ хүлэмжинд ямар төрлийн ногоонууд тарих боломжтой вэ? Хэзээнээс тариалж эхлэх вэ?
-Ногоочид маань янз бүрийн зориулалтаар ашиглахаар авч байна. Зарим нь жимс жимсгэнийхээ суулгацыг үржүүлж зарах, түргэн ургадаг өдөр тутмын хүнсний нарийн ногоонууд тарих зорилгоор, дадлагашаагүй шинэ ногоо тариалагчид маань өргөст хэмх, улаан лооль тарина гэсэн зорилгоор ч авч байна. Өрх бүртэй нэг бүрчлэн бид гэрээ хийж олгож байгаа, ирэх 3 сараас үрсэлгээгээ хий, 4 сараас тариалалтаа хий гэдэг шаардлага тавиад заавар зөвлөгөөгөө өгөөд эхлүүлнэ.
Баяннуур сумын Хөгжлийн бодлогын мэргэжилтэн Б.Наранцэцэг: Шинэ хөдөө төслийг манайхан нэг үеээ бодвол мэддэг, оролцоё, юм хийе гэсэн хүмүүс маш их болсон.
-Төслийн хүрээнд сум болгонд 5-6 хүлэмж олгож байгаа. Сумын хэмжээнд хүлэмж авах сонирхолтой иргэд хэр байна, ямар сонгон шалгаруулалтаар хүлэмж авах иргэдээ сонгосон бэ?
-Бид сумандаа байнга хүнсний ногоо тарьж ургуулдаг, аймаг, сумаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаанд идэвх санаачлагатай оролцдог, туршлагатай, нэг, хоёр жилийн өмнөөс хүлэмжтэй болох хүсэлтээ тавьсан ногоочиддоо эхний ээлжинд хүлэмж өгөхөөр болсон. Хүлэмж авах сонирхолтой, бүртгүүлсэн иргэд цаана нь нэлээд байгаа.
Манай сум дээр үеэсээ тэжээлийн аж ахуйн эрхэлдэг, газар тариалан эрхэлдэг туршлагатай учраас орон нутгийн иргэд маань ихэнх нь ногоо тариалахдаа мэргэжлийн болсон. Тиймээс эхний хүлэмж авсан иргэд маань ногоогоо тариалаад, үр шимийг нь хүртээд эхэлвэл дараа дараагийнх нь иргэдэд дахиад хүлэмж олгоно гэж найдаж байгаа.
Ер нь Ж.Бат-Эрдэнэ гишүүүний санаачилсан Шинэ хөдөө төсөл хөдөөгийн малчид болон өрхийн орлогоо дээшлүүлэх гэсэн иргэдэд чиглэсэн маш үр дүнтэй төсөл болсон. Олон ч ажил хэрэгжиж байна, тэр болгонд нь оролцох сонирхол хүмүүст маш их бий. Саяхан л гэхэд “Шинэ хөдөө төсөл бизнесийн боломж” уулзалтанд оролцохдоо манай сумынхан арьс шир боловсруулахьболон махны бага оврын цехтэй болох хүсэлтээ илэрхийлсэн.
Гишүүн маань “Туршлагатай, юм хийе гэсэн зүтгэлтэй иргэд маань нэгдэж нийлээд хоршоо болоод санал санаачилгаа гаргавал бүх талаар дэмжинэ гэсэн байгаа. Хүн зориод хийж л чадвал боломж гарцыг нь нээж дэмжиж өгч байгаад нь их баяртай байна.
Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
-
Улстөр нийгэм2023/09/18
Тариалангийн талбайг хашаажуулах саналыг дэмжив
-
Цаг үе2023/06/07
2023 оны "Эрдэм хакатон"-ы шилдэг төслүүд тодорлоо
-
Улстөр нийгэм2025/05/12
Хилийн боомтуудыг харилцан уялдаатай хөгжүүлэх “Замын зураглал”-ыг ОХУ-тай х...
-
Цаг үе2023/11/03
БНХАУ-д сургалтад хамрагдсан сувилагчид туршлага солилцов
