Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Эрүүл мэндийн сайд "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"-д ажиллалаа

Огноо:

,

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв"-д ажиллав. Монголд Улсад хөгжлийн бэрхшээлтэй 12 мянга гаруй хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ нэн чухал асуудлын нэг юм. Иймд Эрүүл мэндийн сайд С.Энхболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэлээ.
 
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд Усан эмчилгээ, хөдөлгөөн засал,хэл засал, бариа засал, боловсролын хөтөлбөрүүд хийгддэг. Нийт 189 эмч эмнэлгийн ажилчидтай,  хэвтэн эмчлүүлэх 250 ортой, амбулаториор 280 гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байна.
                                
 
Эмчилгээний хувьд урт хугацааны сэргээн засах тасгуудтай. Энэ тасагт хүүхэд хамгаалах газар, орон нутгийн хүүхэд хамгааллын газраас хүүхдүүд ирж эмчлүүлдгээс гадна өдрийн эмчилгээнүүд хийгддэг. Өнөөдрийн байдлаар тус төвд 80 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
 
Энэ үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, багш, сувилагч, ахуй засалч, хөдөлгөөн засалч хэл засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжилтнүүд дутмаг байгааг тус төвийн эмч нар хэлж байлаа.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал хүсэлтийг сонссон юм. Мөн тус төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг холбогдох дарга нарт үүрэг болгов. Ингэснээр  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад илүү хялбар, чирэгдэл хүлээгдэлгүй болох юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Огноо:

,

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.

Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ

Огноо:

,

Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.

Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.

Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

Огноо:

,

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.

Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.

Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 36 минут

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Шударга мэдээ4 цаг 38 минут

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Цаг үе4 цаг 50 минут

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе4 цаг 55 минут

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе4 цаг 59 минут

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм5 цаг 4 минут

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе5 цаг 7 минут

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе5 цаг 10 минут

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Санал болгох