Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Мах болон хүнсчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зарим компанийн үйл ажиллагаанаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулж мэргэжлийн холбоодоос өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна. Иймд Төр, засгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж, чанар стандартаа хангахгүй байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид хатуу хяналт тавьж,  шаардлагатай байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан. Тиймээс бүх мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа муу гэсэн үг биш. Мөн гадаад руу экспортолдог бүх мах олон нийтэд дэлгэгдээд байгаа шиг байдаггүй. ОХУ, Иран зэрэг улсууд өөрсдийн нарийн хяналтад бэлтгүүлж авдаг учраас хэзээ ч чанар стандартын талаар хөндөгдөж байгаагүй. Иймд ганц, хоёрхон компанийн хууль бус үйлдлээс бусад мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хохирч, цаашдын үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж байна” гэлээ.

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн амралтын өдрүүдээр мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, гадаад, дотоодод нийлүүлдэг 10-аад аж ахуйн нэгжээр ороход 20 хувь нь л стандартын шаардлага хангаж байна. Энэ бол олон жил хяналт шалгалт сул явсныг харуулж буй” хэмээгээд “Олон жил бугшсан эл асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлж байна. Одоо цэгцлэхгүй бол хохирогч нь иргэд, цаашлаад стандартын дүрэм журмаа мөрдөөд ажиллаж буй олон олон компаниуд хохирч байна. Иймд цаашид хүнсний үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг чангатгаж, нарийн зохицуулалтаар цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлдэг  компаниудын үйлдвэрлэлийн бүх шат дамжлага ил тод, хэрэглэгчид итгэлтэйгээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ч  чухал” гэлээ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Огноо:

,

Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:

  • 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
  • 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
  • 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,

2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.

Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол Улсын гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Огноо:

,

2025 оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 21596.3 сая ам.доллар болж 2024 оны мөн үеэс 1190.6 сая ам.доллар буюу 5.2 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2864.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх зээлийн хэлэлцээрийг батлав

Огноо:

,

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрчим хүч-3" төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Энэ хүрээнд “Эрчим хүч-3 төсөл” буюу Багануур-Чойр чиглэлийн 188 км 220 кВ хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөхөөр болсон юм.

Зээлийн хэлэлцээр хэрэгжсэнээр Багануур-Чойр чиглэлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулах чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний чанар, найдвартай ажиллагаа, тогтвортой байдал хангагдах боломж бүрдэв.

Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах 250 МВт-ын салхин цахилгаан станц, Говьсүмбэр аймгийн Чойрт байрлах 50 МВт-ын нарны цахилгаан станц, Дундговь аймгийн Мандалговьд байрлах 30 МВт-ын нарны цахилгаан станц, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд шинээр хэрэгжүүлэх 30 МВт-ын нарны цахилгаан станцын сэргээгдэх эх үүсвэрүүдийн үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд бүрэн нийлүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох