Үзэл бодол
Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь хариуг өглөө

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.
УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Доржхандыг хүлээн авч уулзан, албан шаардлагынх нь хариуг нь өглөө.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд хэлсэн үгэндээ, “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай шаардлагыг УИХ-д хүргүүлсэн. Уг шаардлагын хариуг ажлын таван хоногт багтаан авах байсан ч энэ хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссаныг онцлон тэмдэглэв. Тэрбээр уг шаардлагын хариуг авах хүртэл миний бие УИХ-ын гишүүний хувиар Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Хэрэв шаардлагыг маань Улсын Их Хурал хүлээн авч, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзвэл цаашид энэ асуудлын хүрээнд хамтран ажиллана” гэдгээ мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ, “Та бүхний хүргүүлсэн шаардлагад Монгол УИХ-ын сонгуулийг холимог тогтолцооруу шилжүүлэх, парламентын гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улс төрийн нам байгуулахад 800 хүний гарын үсэг цуглуулдаг байсныг сонгуулийн насны иргэдийн 1 хувь болгосон нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзсэний зэрэгцээ эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хотууд байгуулах зэрэг асуудлуудыг хөндсөн байсантай танилцсанаа мэдэгдэв. Тэрбээр, Та бүхэн уг шаардлагад тусгасан асуудлуудаа эрх зүйн хүрээнд зохицуулахын тулд хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай. Энэ нөхцөлд бидний зүгээс дэмжин ажиллаж, нээлттэй хэлэлцэх бүрэн боломжтой гэдийг онцоллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Улстөр нийгэм2021/10/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойжуулалт, үрслэгээний газруудад ажиллалаа
-
Цаг үе2025/09/04
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2025/09/08
Х.Нямбаатар: Барилгачдын талбайг нийслэлийн эзэмшилд буцаан авч, доороо зогсоолт...
-
Цаг үе2023/10/30
Нийслэлийн ойн өдрөөр Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн тугийг мандуу...