Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Ээлжийн амралтын олговор олгоогүй зөрчил илрүүллээ

Огноо:

,

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст  Иргэн Б.Ө-с ирүүлсэн ээлжийн амралт, илүү цагийн хөлстэй холбогдолтой гомдлын мөрөөр Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороонд байрлалтай “Бишрэлт” ХХК-ийн зочид буудлын үйл ажиллагаанд Монгол улсын “Хөдөлмөрийн тухай” хууль түүнтэй нийцүүлэн гарагасан  дүрэм журмын хэрэгжилтэнд тус компанийн хүний нөөцийн ахлах менежер, тооцооны нягтлан нарыг  байлцуулан шалгалаа.

Шалгалтаар ерөнхий нягтлан бодогч Б.Ө-д ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор олгоогүй нь Монгол Улсын  “Хөдөлмөрийн тухай” хуулийн  55 дугаар зүйлийн 55.2 /Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно/, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 166 дугаар тушаалын 15 /Ажилтан ажлаас халагдах үед ажил олгогч нь түүнтэй ээлжийн амралтын тооцоог заавал хийнэ./-д заалтыг тус тус зөрчсөн байна.

Бишрэлт ХХК-ийг шалгаад ээлжийн амралтын олговор нөхөн олгуулахаар улсын байцаагчийн акт тавьж гомдлыг бүрэн барагдуулж шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Авто замыг хааж, шинэчилнэ

Огноо:

,

Энхтайваны өргөн чөлөөний авто замыг шинэчлэх ажлын хүрээнд БГД-ийн 6, 8, 19 дүгээр хороо, 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 19-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлье!

Огноо:

,

Манай байгууллагын ажилтан, албан хаагчдын нэрийг барьж төсөл хөтөлбөрт хамруулж, орон сууцны дараалалд оруулж өгнө гэх мэтээр иргэдтэй харилцаа холбоо тогтоож орон сууцны залилангийн гэмт хэргийн хохирогч болгон эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироох хууль бус үйлдлүүд гарсаар байна.

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт сонгон шалгаруулалтгүй орох боломжгүй бөгөөд одоогийн байдлаар зарлагдсан төсөл хөтөлбөр байхгүй.

Манай байгууллагын албан ёсны цахим хуудас:

https://nosk.ub.gov.mn

https://www.facebook.com/Noskhevlel 

ЗАЛИЛАГЧИД БОЛОМЖ БҮҮ ОЛГО!

/Бидэнтэй 7000-6953 дугаараар холбогдоорой/

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 16-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох