Улстөр нийгэм
Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.12/ 08:00 цагт болно. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох болон болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх аж.
Мөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүн, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар танилцуулахаар болсон байна.
Хэлэлцэх асуудлууд:
|
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
1. |
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай |
Ө.Энхтүвшин |
|
2. |
Эрх шилжүүлэх тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
|
3. |
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл |
Л.Оюун-Эрдэнэ |
|
4. |
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл |
Л.Оюун-Эрдэнэ |
|
5. |
Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай |
Л.Оюун-Эрдэнэ |
|
6. |
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төсөл |
Ч.Хүрэлбаатар |
|
7. |
Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл |
Ч.Хүрэлбаатар |
|
8. |
Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухай |
Ч.Хүрэлбаатар |
|
9. |
Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай |
Ц.Нямдорж |
|
10. |
УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай |
Ц.Нямдорж |
|
11. |
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай |
С.Чинзориг |
|
12. |
Хөрөнгө гаргах тухай* |
Ё.Баатарбилэг |
|
13. |
Барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай* |
Ё.Баатарбилэг |
|
14. |
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай |
Б.Энх-Амгалан |
|
15. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
|
Танилцуулах асуудал |
||
|
16. |
Монгол Улсын Ерөнхий сайдын Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүнгийн талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
|
17. |
Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар |
Д.Цогтбаатар |
|
18. |
Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар |
Д.Цогтбаатар |
|
19. |
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар |
Б.Энх-Амгалан |
|
20. |
Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар |
Ц.Даваасүрэн |
|
21. |
Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.Сарангэрэл |
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
Улстөр нийгэм
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барина. Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас 4 дүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацаанд хязгаарлана.
Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд жолооч та бүхэн байршуулсан замын тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, Замын хөдөлгөөний дүрмийг сахиж, хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг хүсье.
-
Цаг үе2026/03/23
Явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
-
Улстөр нийгэм2019/09/16
Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ барив
-
Цаг үе2023/12/13
Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарлалаа
-
Шударга мэдээ2024/12/09
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг арилгуулж бай...
