Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт 7 хэм дулаан

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг,  Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд, Ховдын зүүн болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, 24-нд говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 03 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Идэр голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Говь-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 3-5 хэм дулаан байна.


2022 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар  нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн өмнөд хэсгээр, 26-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө  4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ

Огноо:

,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.

Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх

Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх

Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх

Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт

Хуулийн этгээдийн албан хүсэлт

Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа

Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ. 

Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.

Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.

Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.

Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Огноо:

,

"Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК нийслэлийн төвийн зургаан дүүрэгт иргэдээс авто зогсоолын журмын төсөлтэй холбоотой санал авах нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Хэлэлцүүлэгт нийт 400 гаруй иргэн оролцож, авто зогсоолын хүртээмж, төлбөрийн тогтолцоо, нэгдсэн менежмент, бүсчлэлтэй холбоотой санал бодлоо илэрхийлсэн юм. Иргэд авто зогсоолын тариф харилцан адилгүй, зогсоолын хүрэлцээ хангалтгүй, шөнийн тарифыг тэглэх буюу хөнгөлөх, мөн иргэдэд ойлгомжтой, нэгдсэн зохицуулалт шаардлагатай байгаа талаар олон санал дэвшүүлэв.
 
Хэлэлцүүлгийн үеэр "Улаанбаатар авто зогсоолын менежмент" ХХК-ийн Авто зогсоолын удирдлага, хяналтын хэлтсийн захирал Э.Цэенрэгзэн, Авто зогсоолын төлөвлөлт, хөгжүүлэлтийн хэлтсийн захирал Б.Батзаяа нар авто зогсоолын өнөөгийн эрх зүйн орчин, шинэчилж буй журмын төсөл, цахим төлбөрийн систем болон нэгдсэн менежментийн тогтолцооны талаар мэдээлэл өглөө.
 
Мөн авто зогсоолын асуудлыг зөвхөн төлбөрийн зохицуулалтаар бус хотын хөдөлгөөн, төлөвлөлт, хүртээмж, технологид суурилсан цогц менежментийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох