Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Экспорт монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа болно

Огноо:

,

“Экспорт Монгол-2019” Олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаа  Корпорейт конвеншн центрт энэ сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болно.

Тус форумыг өмнө нь Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ нь Экспорт Монгол форумыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСан болон бусад төрийн байгууллага мэргэжлийн холбоодтой хамтран өмнөх жилүүдэд 4 удаа зохион байгуулагдсан билээ.  Өдгөө тав дахь удаагаа болох форумын онцлог нь, ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ-ийн чухал зорилтуудыг нэгтгэн  Монгол Улсын Засгийн газраас батлагдсан Экспорт-Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад бүх  нийтийн анхаарлыг хандуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү чуулганыг зохион байгуулснаар Гадаад харилцааны яам, Хүнс,хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний Хөгжлийн газар,Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сан, МУ-ын Хөгжлийн банк зэрэг байгууллагууд нь Экспорт Олон Улсын Худалдааны Төв ТББ-тай хамтран Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа аж. Тухайлбал, харилцагчдынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг Япон, АНУ, Канад улсуудад танилцуулах зорилгоор Монгол-Японы бизнес форумыг 3 удаа, “Монголд үйлдвэрлэв Хойд Америкт” үзэсгэлэн худалдаа бизнес форумыг 5 удаа, АНУ Монголын бизнес форум, Канад Монголын бизнес форумыг 2 удаа тус тус зохион байгуулжээ.

“Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум, үзэсгэлэн худалдаанд 50  гаруй гадны зочид төлөөлөгчид, 100 гаруй төрийн болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоод,  800 гаруй  аж ахуйн нэгж бизнесийн төлөөлөл бүхий 1000 орчим байгууллага хувь хүн оролцох юм байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Огноо:

,

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.

Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.

Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ

Огноо:

,

Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.

Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.

Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.

Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

Огноо:

,

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.

Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.

Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм21 минутын өмнө

Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн т...

Шударга мэдээ23 минутын өмнө

Хар салхины улмаас Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн өнөөдрийн...

Цаг үе35 минутын өмнө

Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна

Цаг үе40 минутын өмнө

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн ос...

Цаг үе44 минутын өмнө

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж...

Улстөр нийгэм49 минутын өмнө

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиг...

Цаг үе52 минутын өмнө

Израил улстай хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлн...

Цаг үе55 минутын өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 141 гомдол, мэдээллийг хянан ша...

Цаг үе2026/06/02

"Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ

Цаг үе2026/06/02

Ц.Идэрбат: Монгол, Беларусь улсын засгийн газар хоорондын комиссын V...

Санал болгох