Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ц.Мөнх-Очир: Улаанбаатарт 155 гэрлэн дохио ажиллаж байна

Огноо:

,

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Мэдээлэл, технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Ц.Мөнх-Очироос дараах тодруулгыг авлаа.  

-Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн гэрлэн дохио ажиллаж байна вэ?

-Нийслэлд 155 гэрлэн дохио ажиллаж байгаа. Үүнээс 1-2 нь эвдрэл гэмтлийн улмаас ажиллахгүй байх тохиолдол бий. Манайхаас ажиллахгүй байгаа гэрлэн дохиог яаралтай засаж янзалдаг. Шинээр байршуулж буй гэрлэн дохиог шалгаж, нягтлаад ашиглалтад оруулдаг. 

-Гэрлэн дохионы ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ?

-Ер нь насжилтыг арван жил гэж үздэг. Гэхдээ яг арван жил гээд хүлээгээд байдаггүй. Солих хугацаа нь болоод эвдрэл гэмтэл гарвал тэр үед нь тохирсон засвар шинэчлэлтийг хийдэг. Гэрлэн дохиог заавал хосоор нь байршуулж суурилуулдаг. Энэ нь нэг гэрлэн дохионд гэмтэл үүсвэл иргэд нөгөө талын гэрлэн дохиог ашиглах зориулалттай. Харин тэр хугацаанд манай инженерүүд тухайн гэмтлийг засварладаг.

-Гэрлэн дохионы засвар үйлчилгээг хэн хариуцдаг вэ?

-Манай байгуулга хариуцаж ажиллана. Гэрлэн дохио эвдэрвэл манай инженер техникийн баг очиж юунаас болсон байна гэдгийг тодорхойлдог. Харин заавал өргөгч машин хэрэг болох эсвэл газар доогуур явсан утсанд гэмтэл учрах юм бол туслан гүйцэтгэх компанийн  туслалцааг авдаг.  Гэрлэн дохионы гэмтэл ихэвчлэн зуны улиралд их гардаг. Учир нь газар доогуур байгаа өвөл  хөлдсөн утас зун нь гэсээд богино холболт үүсэх, ус орох түүнээс үүдсэн  гэмтэл их гардаг. Тэр тохиолдолд манай байгуулга утсыг нь солих,  яаралтай үед нь түр холбох арга хэмжээг авдаг. Одоогоор туслан гүйцэтгэх компанийг сонгоогүй байна. 
 
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр

  • Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
  • Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ11 цаг 15 минут

Лаг хатааж, шатаах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүү...

Цаг үе11 цаг 18 минут

Нийт дуудлагын 79 хувь буюу 96 нь объектын гал түймэр байна

Улстөр нийгэм11 цаг 20 минут

Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 17,...

Цаг үе11 цаг 24 минут

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 9518 тонн давс, 9590...

Цаг үе11 цаг 27 минут

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 93 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм11 цаг 38 минут

Санхүүгийн хууль бус үйлдлээс иргэдийг хамгаалахад чиглэсэн шинэ шат...

Шударга мэдээ11 цаг 40 минут

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн 24 цагийн турш угаарын хийн эрсд...

Цаг үе11 цаг 43 минут

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улстөр нийгэм11 цаг 55 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төр...

Цаг үе12 цагын өмнө

Монгол Улс ISO-гийн Ерөнхий чуулганд оролцов

Санал болгох