Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурч, нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг. Говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2022 оны 03 дугаар сарын 01-нээс 03 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндийгөөр, 2-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
Цаг үе
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 41 байршилд авто зам засаж, шинэчилнэ. Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилж буй.
Ингэхдээ автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврээр аюулгүй, тав тухтай, саадгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлж байна.
Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораториос Офицеруудын ордны уулзвар хүртэлх 11.6 км явган хүний замыг шинэчилж байна. Ингэхдээ уг өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байгаа юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Ленин клуб болон 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын халаас зогсоолыг явган хүний зам болгон тохижуулж байна. Ингэснээр нийтийн тээврийн автобус нэгдүгээр эгнээгээр чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохиомол түгжрэл арилгах, нийтийн тээвэр хоорондын зай алдагдахгүй. Халаас зогсоолгүй болсон хэсгийг явган хүний зам болон ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.
Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөөний авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхэлсэн. Ингэхдээ суурь хүчитгэх, суурь хучилтын ажлыг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийж байна. Харин асфальт бетон хучилтыг амралтын өдрүүдэд хийж байгаа юм.
Цаг үе
Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн ИТХ-ын Ногоон хөгжлийн хорооны өнөөдрийн хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа. НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Б.Золтуяа Монгол Улсын хууль тогтоомж, НИТХ-аас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлт, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх ногоон байгууламж, оршуулга, голын хамгаалалт, тохижилт болон нийслэлийн хүн амын ундны болон ахуйн хэрэгцээний усан хангамжийн төлөвлөлт хяналт, хог хаягдлын менежментийн төлөвлөлт, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаатай тус тус танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хуралдааны гол зорилго оршиж байгаа талаар онцоллоо.
Хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны гишүүн Ч.Батзориг, Т.Батцогт, Ү.Оюунзул, Г.Ууганбаяр, О.Зундуйдорж нар оролцлоо. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагаа, улс, нийслэл, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Цаг үе
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.29/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ · Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
14.00 |