Улстөр нийгэм
“Мөнх тэнгэрийн бичиг-2021” монгол уран бичгийн шилдгүүд тодорлоо
“Мөнх тэнгэрийн бичиг-2021” үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордонд болж, шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын сайд Ч.Номин, Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Бум-Очир, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам нар шагналыг нь гардууллаа.
Үзэсгэлэнд дотоодын уран бүтээлч, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон, Шинжаан-Уйгарын Өөртөө Засах Орны уран бичээчид бүтээлээ ирүүлжээ. “Мөнх тэнгэрийн бичиг-2021”-ийн шилдэг бүтээл, оролцогч:
УРАН БҮТЭЭЛЧДИЙН АНГИЛАЛ:
Тэргүүн байр- “Монголын нууц товчоо”. Монголын урчуудын эвлэлийн гишүүн, Голомт банкны дизайнер Цэгмэдийн Тамир;
Дэд байр-“Чингисийн билиг сургаал”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монгол уран бичлэгийн нийгэмлэгийн уран бүтээлч Дэгжилт;
Гутгаар байр-“Байгал нуур”. ОХУ-ын “Хараацай” уран бичлэгийн нийгэмлэгийн тэргүүн Оксана Жербанова Владимировна;
Тусгай байр:
- “Билиг барамид хэмээх судар оршвой”. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны “Монгол уран бичлэг” нийгэмлэгийн дэд тэргүүлэгч Содномын Цэнгэлбаяр;
- “Монголын их амар амгалан”. “Содон чимээ” монгол хэлний сургалтын төвийн багш Баттулгын Алтантуяа;
- “Мандухай цэцэн хатны домог”. Иргэний нисэхийн ерөнхий газрын инженер Мандахнарын Долгор;
- “Тамга”. “Хөх бичиг” төвийн уран бүтээлч Шаравын Гэрэлсайхан;
- “Арван зүгийн ачит Гэсэр хаан”. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Тэнгэрийн бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Чингис Бутханов;
- “Бумбын орон”. БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны уран бүтээлч Баатар;
- “Мэгзэм ерөөл”. ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын “Заяасан бичиг” уран бичлэгийн холбооны уран бүтээлч Корнин Геннадий;
БАГШ НАРЫН АНГИЛАЛ:
Тэргүүн байр- “Мөнх тэнгэрийн бичиг”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” ерөнхий боловсролын сургуулийн багш Баярцэнгэлийн Отгонтуяа;
Дэд байр-“Монголын нууц товчоо”. Монгол Улсын Консерваторын монгол хэл бичиг, уран зохиолын багш Төмөрбаатарын Цолмон;
Гутгаар байр-“Эхийн сэтгэл”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Лхагвасүрэнгийн Ууганжаргал;
Тусгай байр:
- “Орчлонд би азтай төржээ”. Дорнод аймгийн Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн багш Өлзийбатын Одмандах;
- “Монголын нууц товчоо”. Нийслэлийн 21 дүгээр сургуулийн багш Цэрэнлонжидын Найдан;
- “Ногоон Дарь эхийн тууж”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Ганхуягийн Сайнжаргал;
- “Бид ялав”. Нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Ядамжавын Сэргэлэн;
- “Тэмээн жингийн цуваа”. Нийслэлийн 5 дугаар сургуулийн багш Бямбацэрэнгийн Даваачулуун;
- “Түүхийн шүлэг”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Эрдэнэбилэгийн Мөнхдалай;
- “Цагаан сар ба хар нулимс”. Нийслэлийн 38 дугаар сургуулийн багш Хишигсайханы Оюундарь;
СУРАГЧДЫН АНГИЛАЛ (АХЛАХ):
Тэргүүн байр-“Хөх судар”. Нийслэлийн 24 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Анхцэцэг;
Дэд байр-“Цогтын хадны бичиг”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ням Очирын Бадармаа;
Гутгаар байр-“Цагаан”. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Үүрцайхын Энхжин;
Тусгай байр:
- “Хөгжмийн гурвал”. Нийслэлийн 16 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Алтанцэцэгийн Маралмаа;
- “Оюун түлхүүр”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Хүрэлбаатарын Номин;
- “Тусгаар тогтнол”. Төв аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Чимэддоржийн Өнөрзаяа;
- “Авах гээхийн дөрвөн мөрт”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Цогтын Пүрэвсүрэн;
- “Өөртөө нэвтрэхэд”. Санхүү, эдийн засгийн их сургуулийн харьяа “Эрхэм баян эрдэм” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мөнхжингийн Оюу;
- “Малчин”. Нийслэлийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ёндонжамцын Золбоо;
- “Хос уянга”. Нийслэлийн 67 дугаар сургуулийн 11 дугаар ангийн сурагч Ерөөжавын Энхжин;
СУРАГЧДЫН АНГИЛАЛ (ДУНД):
Тэргүүн байр- “Эрдэнийн чимэг”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Амгалансэнгийн Ариунзаяа;
Дэд байр- “12 жил”. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 10 дугаар ангийн Батдэлгэрийн Нандин-Эрдэнэ;
Гутгаар байр- “Тусгаар тогтнол”. Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий болосвролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч Оросоогийн Тэмүүлэн;
Тусгай байр:
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”. Нийслэлийн 3 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ган-Эрдэнийн Өнө-Энх;
- “Нэгэн үсгийн эрдэм”. Нийслэлийн 50 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Баттуяа;
- “Нууцыг задруулсан захиа”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Баатархүүгийн Номин;
- “Тэмүжиний нөхөрлөл”. Сэлэнгэ аймг Сайхан сумын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагч Эрдэнэбилэгийн Учрал;
- “Монгол ухаан сургаал”. Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 дугаар ангийн сурагч Гансүхийн Цолмон;
- “Чингис”. Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Амарсайханы Одонтуяа;
- Т.Галсангийн “Монгол бичиг” шүлгээс”. Нийслэлийн “Хобби” сургуулийн 10 дугаар ангийн сурагч Батсумын Очирдарь.
Үзэсгэлэнг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл Хүүхдийн урлан бүтээх төвд үнэ төлбөргүй толилуулах юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2011 оноос эхлэн Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан монгол уран бичгийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж ирсэн. 2021 онд гаргах байсан ч цар тахлын улмаас түр хойшлуулжээ.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
|
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
|
1 |
Хүний эрхийн дэд хороо |
· Дэд хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл · Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын талаарх мэдээлэл сонсох |
14.00 |
“Их засаг” |
|
2 |
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хороо |
· Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсох |
13.00 |
“Үндсэн хууль” |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.04.13/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
|
НЭГ.НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН
|
||||
| 1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
| 2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 10.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
| 3 | ХҮН намын зөвлөлийн хуралдаан | 10.00 | “Үндсэн хууль” | |
|
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
|
||||
| 1 | Төрийн байгуулалтын байнгын хороо |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
|
13.00 | “Их Эзэн Чингис хаан” |
| 2 | УИХ-ын даргын 2026 оны 74 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
|
13.30 | 334 тоот |
| 3 | Улсын Их Хурлын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан |
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
|
14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| 4 | Хууль зүйн байнгын хороо |
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолоор баталсан журмыг сайжруулах, хуульд нийцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
|
16.00 | 334 тоот |
Улстөр нийгэм
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн трасст өртсөн 26 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн трасст нийт 26 нэгж талбар өртсөн бөгөөд газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууслаа.
Ингэснээр төслийн бүтээн байгуулалт эрчимжих үндсэн суурь нөхцөл бүрдэж байна.
Тус станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дулааны 2 дугаар цахилгаан станцын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барина. Хүчин чадлын хувьд цагт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх төлөвлөлттэй ба уг станц ашиглалтад орсноор 100 мянган айлыг цахилгаан, 40-50 мянган айлыг дулаанаар хангах буюу Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг найдвартай дулааны эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэж, Улаанбаатар хотын баруун хойд бүсийн дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болох юм.
Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ нийслэлийн төсвөөс 20 хувь, хувийн хэвшлийн түншлэгч 80 хувийг санхүүжүүлэх бүтэцтэй байна. Төслийн хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” компани ажиллаж буй бөгөөд түншлэлийн гэрээний нийт хугацаа 27.5 жил, үүнээс 2.5 жил нь барилга угсралт, 25 жил нь ашиглалтын хугацаа байх зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, төслийн барилга угсралтыг 2028 оны III улиралд багтаан ашиглалтад оруулахаар зорьж байна.
Нийслэлээс дотоодын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах хүрээнд бонд гаргаж, энэ нь 3 жилийн хугацаатай, жилийн 14 хувийн хүүтэй, нэг бүр нь 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 200 мянган ширхэгийг олон нийтэд нээлттэй арилжаалж эхэлсэн. Ингэснээр 2026 онд 200 тэрбум төгрөгийг бондын эх үүсвэрээр төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, барилгын ажлыг 30 сарын хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Төслийн ТЭЗҮ болон байгаль орчинд үзүүлэх нөлөөлийг үнэлсэн. Ингэхдээ төсөл хэрэгжих газар нутаг, орчны экосистем, хөрсөн бүрхэвч, усны нөөц, агаарын чанар, амьтан ургамлын аймаг зэрэг байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд үзүүлэх боломжит сөрөг болон эерэг нөлөөллүүдийг тооцоолжээ. Үүнээс үзэхэд байгаль орчны цэвэр, онгон экосистемд ноцтой хохирол учруулахгүй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн төсөлд байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах технологийг ашиглана. Тухайлбал, агаар мандалд хаягдах азотын болон хүхрийн ислийг бууруулах эргэлтэт буцламтгай үет шаталттай зуух, усны хэрэглээг бууруулах агаарын хөргөлттэй конденсатор болон хаягдал ус боловсруулах систем, үнсийг барилгын материалд ашиглах боломжтой үнс хуурайгаар зайлуулах технологийг нэвтрүүлнэ.
-
Цаг үе2022/10/26
Томуугийн вакциныг өрх, дүүргийн вакцины нэгжээр дамжуулан хийж байна
-
Улстөр нийгэм2019/09/05
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, тө...
-
Цаг үе2022/12/06
Монголын цахим сэтгүүлзүйн салбарт шинэ хуудас нээгдлээ
-
Цаг үе2022/05/31
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй






