Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын шинийн 14. Ангараг гараг. Үнэг одтой, хоёр хар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Цаг үе
Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн тохиолдолд хэрхэн нөхөн авах вэ
Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нөхөн авахын тулд дараах шаардлагыг хангаж, баримт бичгийг бүрдүүлнэ.
Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн байх
Хуулиар ногдуулсан торгууль, татвар болон зам ашигласны төлбөрөө төлсөн байх
Үйлчилгээний үнэ болон тэмдэгтийн хураамж төлсөн байх
Хуучин гэрчилгээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулж, хүчингүй болгосон тухай баримт
Хуулийн этгээдийн албан хүсэлт
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах цахим лавлагаа
Иргэн өөрийн биеэр ирж үйлчлүүлнэ.
Иргэд та бүхэн шаардлагатай материалаа урьдчилан бүрдүүлснээр үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжтой.
Эх сурвалж: Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын
Цаг үе
Өнөр хорооллын гудамжны авто замыг өнөөдөр шөнө 23:00 цагаас хаана
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын гудамжны авто зам, UB Vista хотхоноос Номун сургууль хүртэлх авто замыг хоёр хэсэгт хэсэгчлэн хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ.
Тодруулбал, тавдугаар сарын 15-ны 23:00 цагаас 16-ны 06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар хааж, засварлана.
Өдрийн цагаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн шөнийн цагаар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.


Цаг үе
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт авто зогсоолын журам болон бүсчлэл, үнэ тарифын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа


-
Улстөр нийгэм2021/01/03
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна
-
Цаг үе2023/01/31
Автомашины нүүрсэн яндан хулгайлдаг 45 хүнийг баривчилжээ
-
Цаг үе2022/04/08
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Урлаг спорт2019/06/24
“Торгоны зам” авто ралли Монголын газар нутгаар дамжин өнгөрнө
