Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Цахим орчинд “Зөвийг түгээе” аян эхэллээ

Огноо:

,

Өсвөр насны хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, цахим харилцааны эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор ГХУСАЗЗ, ХХМТГ, ЦЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Faro foundation Mongolia” төрийн бус байгууллага хамтран “Зөвийг түгээе” ухуулга нөлөөллийн арга хэмжээг эхлүүлж байна.

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулагдах уг арга хэмжээ нь одоогоос яг 1 жилийн өмнө өрнөж байсан “UNFRIEND” хөдөлгөөний үргэлжлэл бөгөөд энэ удаад Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас хэрэгжүүлж буй “Тоон бичиг үсэгтэн” хөтөлбөрийн хүрээнд  хүүхэд залуус, эцэг эх, олон нийтийг илүү мэдлэг мэдээлэлжүүлэх, зааж сургах, арга замыг нээх, сурталчлан таниулах байдлаар “ЦАХИМ ОРЧИНД ЗӨВ БАЙХ” мэдлэг чадварыг олгоход чиглэж байгаагаараа онцлогтой.

“Зөвийг түгээе” арга хэмжээний хүрээнд анхааруулан сэрэмжлүүлсэн, мэдээлэн таниулсан контент, мэдлэг чадвар олгосон төрөл бүрийн контент, мэдээлэл сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал орчноор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна төрийн болон ТББ-тай хамтран их дээд сургууль, ЕБС-иудад өдөрлөг, сургалт хийж,  хэлэлцүүлэг зохион байгуулж ажиллана.

Манай Улсад нийгмийн сүлжээний  идэвхтэй хэрэглэгчид 2017 онд 1.7 сая, 2018 онд 2.1 сая байсан бол 2019 оны хагас жилийн байдлаар ойролцоогоор  2.2 саяд  хүрсэн нь сүүлийн 3 жилд дунджаар  17.5 хувиар өссөн байна.  Нийгмийн сүлжээний нийт хэрэглэгчдийн 51,7 хувь нь өсвөр насны хүүхэд залуус  байгаа /0-20 нас/  бөгөөд тэдний 92 хувь нь зөвхөн Фэйсбүүкийн хэрэглэгчид байна.

Хүүхдүүдийн интернет хэрэглээ маш өндөр байгаагийн цаана тэд цахим орчинд зохисгүй  контент үзэх, дэлгэцийн хамааралтай болох, сэтгэл зүйн  болон бэлгийн шинжтэй дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч болох  зэрэг эрсдэлтэй нүүр тулж байна. Энэ нь нэг үндэстний хэмжээнд бус, дэлхийн олон улсын өмнө хурцаар тавигдаж, уг асуудлыг эрх зүйгээр төрөлжүүлэн зохицуулах, технологийн оновчтой шийдлийг хэрэглэх, олон нийтийн ухуулга сурталчилгаа, мэдлэг мэдээллийг сайжруулах зэрэг арга хэмжээнүүдийг хослуулан авч хэрэглэж байна гэж Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ

Огноо:

,

Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.

Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:

  • Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
  • Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
  • Давхар вакум шилний оронд дан шилтэй
  • Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
  • Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй

Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.

Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох