Үзэл бодол
Яндангүй бол утаагүй
Цахилгаан, дулаан бол хөгжил. Дулааны хангамжгүй газар хөгжил дэвшлийн талаар мянга яриад ч нэмэргүй. Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл аж төрдөг. Эдгээр өрхөд тулгардаг олон асуудал шийдлээ хүлээсээр буйн нэг нь дулаан хангамжийн асуудал юм.
Хананаасаа халуун усаа авч, хаяанаасаа дулаанаа хангуулах нь гэр хорооллынхны хүсэл. Өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь нүхэн жорлонтой, халуун усгүй, төвлөрсөн дулаангүй амьдарч байна. Гэр хороололд инженерийн шугам сүлжээ байхгүй учраас гал түлэхээс өөр аргагүй. Гал түлэхээр нүүрс хэрэглэнэ, утаа гарна. Нийслэлчүүдийн эрүүл мэндэд хор хөнөөл учруулсаар байгаа зүйл бол утаа. Харин гэр хорооллыг төвлөрсөн дулаанд холбочихвол яндан алга болно. Яндангүй бол утаагүй. Тиймээс гэр хороололд дулааны станц, шугам сүлжээ хэрэгтэй.
Түүнчлэн агаар, ус, хөрсний бохирдол, хүрээлэн буй орчны доройтол зэргээс үүдэн хүн амын олонхийн амьдралын бодит хэрэгцээг үндэслэн гэр хорооллыг инженерийн дэд бүтэцтэй болгох зайлшгүй шаардлага тулгарчээ. Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан Дэд төвтэй байхаар төлөвлөсөн. Тус зургаан дэд төвд, 28 мВт, 63 мВт, 80 мВт чадалтай гурван дулааны станц барина.
Үүний нэг нь “Сэлбэ” дэд төвийн гурван зуух бүхий 28 мВт хүчин чадалтай, олон улсын стандартад нийцсэн дулааны станц. 2017 онд эхэлсэн энэ станцын ажил одоо дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болжээ. “Сэлбэ” дулааны станцын зураг төсөл зохиогчоор ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн ажиллаж, техникийн хяналтын гүйцэтгэгчээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ ажилласан. Ийнхүү зураг төсөл бэлэн болж 2019 онд барилга угсралтын ажил эхэлжээ. Ийнхүү 2021 оны есдүгээр сард тус Дэд төвийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэйгээр туршилтаар ашиглалтад орж, Сэлбийн дэнжийн зарим аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж эхэлсэн бол өдгөө барилга угсралтын ажил бүрэн дуусжээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Цаг үе2024/01/16
“Амар байна уу 2024” үзэсгэлэн, худалдаанд 2000 гаруй жижиг, дунд би...
-
Цаг үе2021/11/29
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Амгалан" амаржих газарт ажиллалаа
-
Улстөр нийгэм2022/01/21
УИХ-ын Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Цаг үе2021/04/20
Татварын хөнгөлөлт эдлэх, илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хүлээн авч байна
