Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн

Огноо:

,

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

2021 оны 12 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсэг, Халх голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Туулын бэлчир орчмоор, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 16-21 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм хүйтэн байна.


2021 оны 12 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ

Огноо:

,

Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.

Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.

Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:

  • Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
  • Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
  • Давхар вакум шилний оронд дан шилтэй
  • Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
  • Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй

Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.

Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох