Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөн боллоо

Огноо:

,

Монгол Улсын Соёлын яам болон Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “Эцэг эхийн зөвлөл”-ийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөн нь гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн боловсрол, тэнцвэрт харилцааг дэмжсэн эерэг зан үйл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой юм.

Мөн иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, хүүхдийг соёл урлагаар дамжуулан нийгэмшүүлэх, ахуйн соёл, хамтдаа амьдрахуйд сургах, эцэг эхчүүдийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн анхдагч соёлын орчинг бий болгох, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх  зорилготой зохион байгуулсан юм.

Зөвлөгөөнд  Нийслэлийн  ИТХ-ын дарга,  НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, НГХУСАЗСЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон 500 орчим эцэг эхийн төлөөлөл оролцсон юм.

Зөвлөгөөнийг НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан нээж үг хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд гарсан нийт гэмт хэргийн тоо өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар буурчээ. Гэвч технологийн дэвшил дагасан шинэ төрлийн гэмт хэрэг, бүх төрлийн донтолттой хамааралтай хүүхдийн эрүүл мэнд, дадал зуршил, амь насанд хор аюултай гэмт хэргүүд та бидний хүүхдүүдэд заналхийлж байгааг мартаж болохгүй.

Хүүхдийн эрх хуулиар хамгаалагдахаас гадна хүмүүнлэг нийгмийн бодлого, эцэг эхийн үүрэг хариуцлага, иргэн бүрийн оролцоогоор хамгаалагдах ёстой. Хүүхдийн орчныг илүү хамгаалж, аюулгүй, эрүүл саруул өсөж торних, сурч боловсрох эрхийг хангах, хамгаалах зорилгоор бид байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг Соёлын яамтай хамтран “Хамтдаа үлгэрлэе” уриан дор зохион байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуй нэгж, иргэд, эцэг эхчүүд хамтдаа  хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж, хүүхдүүдээ элдэв эрсдэлээс хамгаалцгаая” хэмээв. 

Эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөс хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага, хамт олон байхад анхаарч, хүүхэд, гэр бүлтэй холбоотой аливаа зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж гаргаж байна. Зөвлөмжид мөн  гэмт хэргийг эрх бүхий байгууллагад мэдээлэх соёлд төлөвшүүлэх, ажилтан, албан хаагчдыг хүүхэдтэйгээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, ажилтан, албан хаагчдад хүүхдийнхээ сурлага, сурч буй орчинтой танилцан, хариуцан ажиллаж байгаа багш, удирдлагуудтай уулзах боломжийг бүрдүүлэх талаар тусгажээ. 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ

Огноо:

,

Монгол Улсад гадаадын өндөр дээд хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал хийгдэж байгаатай холбогдуулан энэ оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Гэндэнгийн гудамж зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.

Иргэд та бүхнийг цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад өнөөдөр айлчилна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.

Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчилна. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монголд анх удаа “Milk Festival-2025” болно

Огноо:

,

Улс орнууд "Дэлхийн сүүний өдөр" (World Milk Day)-ийг жил бүрийн зургаадугаар сарын 1-ний өдөр өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай. Сүү сүүн бүтээгдэхүүн, тэр дундаа сүүний салбарын ач холбогдлыг таниулах зорилготой уг өдрийг тохиолдуулан Монгол Улсад анх удаа “Milk Festival-2025” нэрээр зохион байгуулахаар боллоо. 

Тэртээ 2001 онд НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (FAO) санаачлан эхлүүлсэн энэхүү өдрийг манай улсад тус салбарын мэргэжилтнүүд, үйлдвэрлэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бол өнөө жил цар хүрээгээ тэлж, үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох 

  • Сүү ХК, 
  • АПУ ДЭЙРИ  ХХК, 
  • Тэсо Фүүдс ХХК, 
  • Витафит Милк ХХК, 
  • Монфреш ХХК, 
  • Үлэмж Органик ХХК болон ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Монголын сүүний нэгдсэн холбоо нар хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон нийтэд зориулан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох