Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн салбар уулсаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2021 оны 11 сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 11 дүгээр сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн өмнөд хагаст, 21-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.
Цаг үе
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор 10 мянган мод тарина
“Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг” уриан дор зохион байгуулж буй бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэлж, 70 гаруй байгууллага, хамт олон, гэр бүл оролцож, мод тарилаа.
Арга хэмжээг нээж НИТХ-ын дарга Д.Ихбаяр үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 онд НҮБ-ын индэр дээрээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэлхий нийтэд зарлаж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлснийг онцоллоо.
Мөн хавар, намрын мод тарих өдрүүдийг тогтмол зохион байгуулснаар иргэдийн экологийн боловсрол, оролцоо нэмэгдэж байна. Энэ жилийн тухайд, нийслэл хотод төвлөрсөн Улаанчулуут, Нарангийн энгэр, Цагаандавааны хогийн цэгт мод тарина. Нас биед хүрсэн нэг мод дунджаар 194 сая төгрөгийн экологийн болон нийгмийн үр өгөөжтэйг санаж иргэн бүр мод тарихыг уриаллаа.
Энэ удаагийн бүх нийтийн мод тарих арга хэмжээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэд өргөнөөр оролцож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд хувь нэмрээ оруулж 10 мянган мод тарина гэж НИТХ-аас мэдээллээ.
Цаг үе
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийн уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна
Нийслэл Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын хэмжээ жил бүр тогтмол өсөж, төвлөрсөн цэгүүдийн хүчин чадал шавхагдаж байгаатай холбогдуулан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 2026-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтын хоёр дахь үе шат буюу уралдаант сонгон шалгаруулалт явагдаж байна.
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” нь өдөрт 1500 тонн хог хаягдал шатааж, жилдээ 210 сая киловатт.цаг буюу 35 мегаваттын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тооцоололтой.
Энэ нь ойролцоогоор 1.5 сая тонн хатуу хог хаягдлыг боловсруулж, 35 МВт цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүч нь 2300 орчим өрхийг цахилгаанаар хангах төлөвлөгөөтэй юм.
Цаг үе
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах хөдөлгөөн өрнөөд байна
Хөгжмийн салбарт жинхэнэ уран бүтээлчдийн үнэ цэнийг хамгаалах томоохон хөдөлгөөн өрнөөд байна. 2026 он гарснаар Spotify болон Apple Music платформууд хиймэл оюун ухаанаар (AI) бүтээгдсэн, чанаргүй "хиймэл" дуунуудыг өөрсдийн сангаасаа устгах шинэ алгоритмыг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар бүтээсэн сая, сая дуу стриминг орлогын тодорхой хувийг "хулгайлж" байсан бол одоо энэ мөнгө жинхэнэ хөгжимчид, хөгжмийн зохиолчдод очих боломж бүрдэж байна.
Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд өдөр бүр стриминг платформуудад 100,000 гаруй шинэ дуу нэмэгдэж байсны 20-30 хувь нь ямар нэг байдлаар AI-ийн оролцоотой байжээ гэж Соёл, урлагийн газраас мэдээллээ.
-
Цаг үе2025/02/24
Төрийн банк нь Нидерланд улсын Фронтклэйр байгууллагатай анхны синтетик төгрөгий...
-
Улстөр нийгэм2023/11/21
С.Амарсайхан: “Нэг улс-Нэгдсэн стандарт” үндэсний хөдөлгөөнийг орон ...
-
Шударга мэдээ2021/10/28
Дэлхий эрчим хүчний хямралд өртөж байна
-
Шударга мэдээ2020/06/22
АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна
